Амралтын өдрүүд эхэллээ: гоо сайхны цүнхээ бэлдье

Аялал бол гайхамшиг гэдэгтэй чи санал нийлэх байх. Гэвч байнгын хөдөлгөөнтэй үед арьсаа арчлах тийм ч хялбар байдаггүй. Бид дараах хэсэгт амралтыг сонирхолтой болгохоос гадна сайхан өнгөрүүлэхэд туслах зөвлөмжүүдээ танилцуулаа. Аян замд гарахад бэлэн үү?

1. ХААНА Ч БАЙСАН ҮРГЭЛЖ АРЬСАА АРЧЛААРАЙ
Амралтад явах нь сайн зуршлуудаасаа татгалзана гэсэн үг биш юм. Арчилгааны бүтээгдэхүүнүүдээ ердийн савтай нь авч явах төвөгтэй санагдаж магад (ялангуяа гар тээштэй явах үед).  Энэ асуудалд шийдэл бий! 10 мл хэмжээтэй нүүрний тос, бэлдмэл зэрэг бүтээгдэхүүнүүдийн загварыг авч яваарай. Цүнхэнд ч бага зай эзэлнэ амралтын өдрүүдэд хэмжээ нь яг таарна. Харин цэвэрлэгээний бүтээгдэхүүний хувьд (гел, тоник, сүүн шингэн) аяллын зориулалттай 50 мл хэмжээтэй хуванцар саванд хийж авч яваарай. 

2. ОЛОН ҮҮРЭГТ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХАЖУУДАА АВААРАЙ 
Уруулын, гарын, биеийн арьс хуурайших – олон үүрэгт бальзам энэ нөхцөлд хамгийн тохиромжтой. Жишээлбэл, “Ялдам арчилгаа” домогт бүтээгдэхүүн. Бяцхан савлагаатай (15 мл) тус бүтээгдэхүүн нь онгоц, наран шарлагын газар эсвэл зочид буудал зэрэг хаана ч байсан хуурайшсан арьсыг чийгшүүлнэ. 

3. ӨӨРИЙГӨӨ ЭРХЛҮҮЛ
Онгоцоор ниссэний дараа арьс тийм ч сайхан харагддаггүй гэдэгтэй чи санал нийлэх байх.  Алжааж ядарсан арьсаа сэргээхийн тулд нислэгийн дараа зочид буудалдаа ирмэгцээ маск тавиарай (жишээ нь, даавуун маск). Тэрээр арьсыг чийгшүүлж гэрэлтүүлнэ. Харин гелэн маск нь алжаасан арьсыг ердөө л 10 минутад сэргээнэ. Гайхалтай байгаа биз?

4. НҮДНИЙ УЛАЙЛТЫГ АРИЛГАХ
Шөнийн цагаар нисэхэд хангалттай унтах бараг л боломжгүй байдаг. Өглөө нь арьс ч, нүд ч тийм сайхан харагддаггүй: сэтгэл хөдлөлийн жижиг үрчлээнүүд тодорно, доод зовхинд бараан хүрээ болон уутанцар бий болно, мөн нүдний хялгасан судас улайна. Эдгээр асуудлыг хормын дотор үгүй хийж харцаа сэргээхийн тулд онгоцоор нисэхээс нэг хоногийн өмнө дуртай тосоо (эсвэл загварыг нь) хөргөгчид хонуулаад, онгоцонд суумагц түрхээрэй. Хүйтэн тос харцыг сэргээж алжааж улайсан нүдийг тайвшруулна. 

 

 

Зурвас: Зураг: Getty Images