1. ЗАГВАРЫГ ЭРТНЭЭС БОДОЖ ОЛООРОЙ
Бид зүгээр ч нэг эртнээс гэж хэлээгүй билээ. Амьдралын ямар ч үед төлөвлөгөөтэй байх нь үүрэг даалгавраа маш түргэн биелүүлэхэд тусалдаг. Интернэтээс загварын жишээ олж аваарай, эсвэл сэтгүүлээс таалагдсан зургаа хайчилж аваад, дараа нь алхмуудаа бодоорой. Мөн дүрст хичээл үзээрэй. Энэ бүгд чиний бодож байгаагаас харьцангуй хялбар.
2. ЧАНАРТАЙ ХУМСНЫ БУДАГ АВААРАЙ
Хумс будалтын чанарын будгийн чанараас шууд шалтгаалдаг. Удаан тогтоцтой, өнгө алддаггүй будаг сонгоорой, ингэснээр чи хумсаа өдөр бүр будах асуудлаас ангижирна. Бид чамд The ONE тогтоц сайтай хумсны будгийг санал болгож байна.
3. ТҮРХЭГЧ БАГСНЫ ҮСИЙГ НЬ ХАЙЧЛААРАЙ
Өргөн багс хумсны будгийг жигд тарааж түрхдэг. Гэхдээ дүрстэй, зурагтай, зураастай будалт хийх гэж байгаа бол жижиг багс хэрэгтэй. Чамд хэрэглэхээ байсан хумсны будаг мэдээж байгаа байх. Багсыг нь ацетоноор цэвэрлэж арилгаад, хатаагаад, жижиг хайчаар хайчлаад хэрэглээрэй.
4. ГЕОМЕТРИЙН ДҮРС ЗУРАХДАА ТУУЗ АШИГЛААРАЙ
Бид бүгд зураач шиг мэргэжлийн байж чадахгүй ч, туслах хэрэгслүүд байгаа шүү дээ. Тууз эсвэл скоч ашиглаарай. Тэдний тусламжтай чи маш олон төрлийн дүрс, хэлбэр зурж болно. Тууз эсвэл скочийг хүссэн дүрсээрээ хайчлаарай.
5. ИЛҮҮДЛИЙГ АРИЛГАХ
Хумсны будгийг арилгагч бүтээгдэхүүнийг зүгээр ч нэг олж нээгээгүй билээ. Түүнийг арьсан дээр илүүдэл будгаа арилгахад хэрэглээрэй. Нүүр цэвэрлэгч хөвөнд бүтээгдэхүүнийг шингээгээд цэвэрлэж болно эсвэл чих цэвэрлэгч хөвөн ашиглаарай. Тэрээр нарийн үзүүртэй тулд хумсны супер загварлаг будгийг арилгахгүй.
6. ХАМГААЛАГЧ ТҮРХЭЭРЭЙ
Энэ алхмыг хүн бүр мартдаг ч, чи тэдний нэг болох хэрэггүй. Хамгаалагч давхарга бол хумс будалтын хамгийн эцсийн бөгөөд хамгийн чухал алхам юм. Тэрээр зурсан зургийг урсахаас хамгаалж будалтын тогтцыг уртасгана.