Шингэн энгэсгийг буруу түрхдэг 6 алдаа

Өө сэвгүй арьс – энэ бол төгс нүүр будалтын үндсэн нөхцөл юм. Гэвч нүүр будалтад мэргэшсэн бүсгүйчүүд хүртэл харамсалтай алдаа хийж тийм ч таагүй үр дүнд хүрэх тохиолдол бий. Өнөөдөр бид чамд эдгээр алдаанаас сэргийлэх тухай зөвлөгөөг дараах нийтлэлээр хүргэж байна.

1. ЧИ ШИНГЭН ЭНГЭСГИЙГ МАСК МЭТ ТҮРХДЭГ
Өдөр бүр нүүрэндээ бүхэлд нь шингэн энгэсэг түрхэх шаардлага байхгүй гэдгийг чи мэдэх үү? Шингэн энгэсгийн гол үүрэг бол арьсны өнгийг жигд болгох эсвэл улайлтыг дарах тул шаардлагатай хэсгүүд дээрээ түрхэхэд л хангалттай байдаг. Бид чамд шингэн энгэсгийг үс ургах хэсэгт түрхэхгүй байхыг зөвлөж байна. Харин арьсны улайлтыг дарахын тулд өө дарагч хэрэглээрэй. 

Хөнгөн будалтад бид чамд Giordani Gold CC-тосыг санал болгож байна.

2. ЭРҮҮНИЙ ШУГАМАН ДЭЭР АНХААРЛАА ХАНДУУЛ
Бид дөнгөж сая чамд шингэн энгэсгийг нүүрэндээ бүхэлд нь түрхэх шаардлагагүй гэж зөвлөсөн. Гэхдээ чи зайлшгүй түрхэх шаардлагатай байгаа бол хүзүүгээ бүү мартаарай. Нүүр ба хүзүүний арьс ялгарч харагдах нь ямар ч бүсгүйг чимдэггүй. Энэ хэсэгт өнгөний жигд уусалт гаргахын тулд суурь шингэн энгэсгийг ялангуяа нүүр ба хүзүүний зааг дээр маш сайн тарааж өгөх хэрэгтэй. 

Жигд ширхэг ч өөгүй бүрхүүл үүсгэхийн тулд бид чамд The ONE Everlasting супер тогтоцтой өө дарагч суурь шингэн энгэсэг SPF 30  зөвлөж байна.

3. ЧИ БУРУУ ЭНГЭСЭГ ХЭРЭГЛЭЖ БАЙНА
Чиний шингэн энгэсэг орой болоход өнгө нь бараан болж хувирч байна уу? Магадгүй чи суурь энгэсэг дээрээ буруу нунтаг энгэсэг түрхэж байж болох юм. Хэрэв нунтаг энгэсэг өнгөний хэт их пигмент агуулж байгаа бол арьс тослог ялгаруулах тутамд өнгөө хувиргах магадлал өндөр юм. Тунгалаг нунтаг энгэсэг хэрэглээд үзээрэй – тэрээр бүх өнгөтэй зохицдог ба арьсны нүх сүвийг бөглөдөггүй. 

4. ЧИ БУРУУ ГЭРЭЛД ШИНГЭН ЭНГЭСГЭЭ ТҮРХЭЖ БАЙНА
Шингэн энгэсгийг бүдэг гэрэлтэй газар эсвэл эсрэгээрээ тод гэрэлтүүлэгтэй газар түрхэх нь маш түгээмэл алдаа. Алтан дүрмийг санаарай: хэрэв чиний арьс өдрийн гэрэлд өө сэвгүй харагдаж байвал ямар ч гэрэлд өө сэвгүй харагдах болно. Тийм ч учраас шингэн энгэсгийг болж өгвөл байгалийн гэрэлд түрхэх нь зүйтэй, жишээ нь цонхны дэргэд. 

5. ЧИ НҮҮРНИЙ БУДГИЙН СУУРЬ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ
Нүүрний будгийн суурь эсвэл праймер нь шингэн энгэсгийг арьсанд жигд шингэхэд нөлөөлнө. Суурь тос нь шингэн энгэсгийг бүтэн өдрийн туршид тогтооно. Бид чамд The ONE IlluSkin нүүрний будгийн суурийг санал болгож байна.

6. ЧИ БУРУУ ХЭРЭГСЛЭЭР ЭНГЭСГЭЭ ТҮРХЭЖ БАЙНА
Чиний нүүрний арьсанд яагаад ч хүрч болохгүй нян, бохир ба тос чиний хуруун дээр байх магадлал  тун өндөр. Шингэн энгэсгийг гараараа түрхэхийн оронд тусгайлан зориулагдсан хэрэгслээр түрхээрэй.

Энгэсэг түрхэгч зөөлөвч  нь чамд шингэн энгэсгийг жигд түрхэхэд ба төрөлхийн мэт дүр төрхийг бүрдүүлэхэд тус болно. Гарын алгын ард тал дээр энгэсгээс багахан хэмжээтэйг авч энгэсэг түрхэгч чийгтэй зөөлөвчөөэ нүүрний төв хэсгээс гадна хэсэг рүү чиглүүлэн жигд тарааж өгөөрэй. 





Зурвас: Зураг: Kristine Wreyford