1. ГЭНЭТИЙН БАТГА
Өглөө сэрээд толинд хартал нүүрэн дээр батга гарчихаж. Ганц биш хэд хэдэн ширхэг гарсан бол байдал бүр ч хэцүүднэ. Чи яг л 13 настай шилжилтийн насны хүүхэд шиг харагдаж байна. Хамгийн сонирхолтой нь батга чухал уулзалт, ярилцлага эсвэл болзооны өмнө гарч байгаа биз? Чамд шидэт саваа бий юу?
2. АРИЛСАН УРУУЛЫН БУДАГ
Бид бүгд тод уруулын будагт дуртай ч, шүдэн дээр мөр үлдээх нь олонтаа. Өдрийн туршид будаг арилсан эсэхийг шалгана гэдэг бараг л боломжгүй зүйл. Ажил ихтэй, өдөр харвасан сум шиг өнгөрдөг бол чи зөвхөн орой л толинд харж амждаг байх. Үдийн цайны үеэр хүмүүс чам руу яагаад сонин хараад байсаныг одоо ойлгосон уу? Санаа зоволтгүй, бүх зүйл хэвийн байна!
3. НААЛДАМХАЙ УРУУЛ ӨНГӨЛӨГЧ
Уруул өнгөлөгч бол өвлийн өдөр зуныг мэдрүүлэх гайхалтай шийдэл юм. Гэвч чи салхи эсвэл агааржуулагчийг тооцоолоогүй байх. Наалдамхай уруул өнгөлөгч, урт ус – энэ хоёр чамд ямар асуудлыг санагдуулж байна? Тийм ээ, бидэнд ч бас адил асуудал тохиолддог. Асуулдын шийдэл бол өнгөлсний дараа уруул дээрээ хуурай энгэсэг түрхэх юм. Байдал дээрдсэн үү?
4. ТРИКО ХӨВРӨХ
Өдөр төгс өнгөрөх төлөвтэй байна. Чи өглөөний цайгаа уусан, нүүрээ будсан, үсээ хүртэл гоёмсог янзалж амжсан. Одоо трикогоо л өмсөх үлдлээ. Гэтэл өвдөгний тэнд хөвөрч урагдчихлаа. Чамд өөр трико байхгүй байдаг. Гэвч яг одоо ажилдаа гарах хэрэгтэй. Хөвөрснийг “мат” хумсны будгаар торгоогоорой. Байхгүй бол яах уу? Урт цамц өмсөнө, үдийн цайнаараа дэлгүү рүү гүйнэ, аль эсвэл ажилдаа хоцорно. Өөрийгөө битгий буруутга, ажил дээрээ нөөц трико аваачиж тавихад асуудал шийдэгдэнэ. Юмыг яаж мэдэх вэ!
5. ХУМС БУДАЛТ ХУМС БУДАЛТ БИШ БОЛОХ ҮЕД
Имэйлүүддээ хариулахдаа товчнууд үсэртэл бичиж байна уу? Санаа зовсон үедээ хумсаа мэрж байна уу? Зургийн хичээлд явдаг ч ажил эхлэхээс өмнө гараа угааж будагнуудыг арилгаж амжсангүй юу? Гэтэл шинэ будалт хийх зав байдаггүй. Энэ тохиолдолд минималист хэв маягийг дагаж үзэмжгүй болсон будгаа арилгаарай.
6. НҮҮР БУДАЛТ
Нүүр будалтын хичээлүүд үзээд, багснууд худалдаж аваад гэрэл сүүдэр тавихаар шийдсэн үү? Гэвч бодсоноос хэцүү байгаа биз? Чи дөрөв дэх удаа шанаагаа тодруулж хацраа өнгөлж байгаа ч, хацар чинь хэт их гялгар, царай хэлбэргүй харагдсаар байна уу? Тэгвэл будгаа арилгаад манай хичээлүүдийг үзээрэй.
7. НҮДНИЙ ХҮРЭЭ
Буруу хөдөлгөөний тухай ярихдаа нуман хүрээ гэхээс илүүтэйгээр хэлбэргүй жигд зураас мэт хүрээ зурчих тохиолдол түгээмэл байдгийг онцлох хэрэгтэй байх. Гурван өнгийн зовхины будаг түрхсэн ч бүгд холилдоод нэг том толбо болоод байна уу? Эсвэл сормуусаа будаж байхдаа найтаачихсан уу? Бодит үнэнийг харцгаая: заримдаа нүүрээ будсанаас, будахгүй байсан нь дээр байдаг шүү дээ. Учир нь гоо үзэсгэлэн гэдэг нь дотоод ба гадаад гоо сайхны төгс зохицол билээ.