Хөлийн SPA-арчилгаа

Аль ч улиралд ямар ч гутал өмссөн үзэмжтэй, эрч хүчээр дүүрэн хөлтэй байхын тулд тэднийгээ тогтмол арчлаарай. Та гэртээ SPA-арчилгаа хийж болохыг мэдэх үү?

АЛХАМ 1: АРЬСАА ЦЭВЭРЛЭЭД ХАТУУРСАН ХЭСГҮҮДЭЭС АНГИЖРУУЛААРАЙ 
Эхлээд шүршүүрт ороод хөлөө угаагаарай. Дараа нь бүлээн устай ваннд 5-10 минут суугаарай. Жинхэнэ тайвшралтыг мэдрэхийн тулд анхилуун үнэрт лаа асаагаад хөгжим тавиарай, аль эсвэл дуртай номоо уншаарай. Харин гар утсаа өөр өрөөнд орхих хэрэгтэйг бүү мартаарай! Бид SPA-салонд гар утсаа авч ордоггүй биз дээ? Дууссаны дараа хөл үрэгчээр арьсаа арчлаарай. Металл тал нь хатуурсан арьс, эврийг арилгадаг бол өнгөлөгч тал нь арьсыг өнгөлж толийлгоно. Мөн хамгийн их хатуурч эвэршдэг хэсгүүд болох өсгий болон эрхий хурууны доод хэсэгт онцгой анхаарал хандуулаарай. 

АЛХАМ 2: ГУУЖУУЛАГЧ ХЭРЭГЛЭХ
Хөлийн арьс толигор болмогц гуужуулагч түрхэж эвэршсэн арьснуудаа гуужуулаарай. Арьсанд нэг минутын туршид иллэг хийсний дараа гуужуулагчийг нойтон алчуураар арчиж аваарай.  

АЛХАМ 3: ПЕДИКЮР ХИЙГЭЭРЭЙ
Педикюр хийх нь санагдаж байгаа шиг хэцүү биш юм, хамгийн гол нь зааварчилгыг маш зөв дагах хэрэгтэй: хумсаа хэт тулгаж авч болохгүй ба арьс/махтай хэсгээс 1-2 мм зай заавал үлдээх хэрэгтэй, мөн булангуудыг нь дугуй хэлбэртэй авч болохгүйг анхаарна уу. Хөлийн хурууг тусгаарлагч нь педикюрийг хялбарчилна. Өнгөт будаг түрхэхээс өмнө суурь будаг хэрэглээрэй. Ингэснээр өнгөт будаг хумсны толионд хүрэхгүй, будалтын тогтоц уртасна, мөн арилгахад хялбар болно.   

АЛХАМ 4: ХУМСНЫ ОРЧМЫН АРЬСНЫ АРЧИЛГАА
Энэ бол SPA-арчилгааны хамгийн тайвшралт мэдрүүлдэг хэсэг юм. Дуртай кино эсвэл подкаст сувгаа нээгээрэй. Хумс бүр дээр хэдэн дусал бэлдмэл дусаагаарай. Бүтээгдэхүүн бүрэн хаттал 1-2 минут хүлээгээд хумс арчилгааны модон савхаар арьсыг хумсны уг рүү зөөлөн түлхээрэй. Зориулалтын хайчаар хатуурсан хэсгүүдийг нь авахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэтрүүлэн хайчилбал энэ хэсэг үрэвсэх аюултай.  

АЛХАМ 5: ЧИЙГШҮҮЛЭГЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Чи өдөрт хэдэн цаг гутал өмсдөг вэ? Тооцоолоод үзвэл хамгийн багадаа 8-10 цаг байх. Үүн дээр оймс, трико нэмбэл бидний хөл ихэнх үед далд байдаг. Энэ бүхний үр дүнд хөлийн арьс хуурайшиж хатуудаг, хумсны орчмын арьсанд асуудал үүсэж арьс эвэршдэг. Өмнөх шатуудад бид эдгээр асуудлын шийдлийг хэлсэн ч, зориулалтын бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэж занших хэрэгтэй. Жишээ нь, Feet Up хөлийн лосьон, The ONE хумс салаалж хугарахаас сэргийлэгч бүтээгдэхүүн, Feet Up Advanced эврийн тос-бэлдмэл.  Шинэ гутал өмсөхөөсөө өмнө Feet Up Advanced хөл холгож үрэгдэхээс хамгаалагч шүршигч хэрэглээрэй. Хэрвээ чиний хөлийн арьс маш хуурай бол тослог бүтэцтэй бүтээгдэхүүнтэй хамт хөлийн арчилгааны оймсыг хэрэглээрэй. Хэрвээ чиний хөл эвгүй үнэртэх асуудалтай бол хөлс дарагч тос сонгож хэрэглээрэй. 

АЛХАМ 6: АКСЕССУАРЫГ ҮЛ ТООМСОРЛОХ ХЭРЭГГҮЙ 
Чи ихэнхдээ өсгийтэй гутал өмсдөг үү? Тэгвэл өсгийний гелэн зөөлөвч эсвэл Гутлын ар хэсэгт зориулсан хамгаалагч гелэн зөөлөвч хэрэглээрэй, мөн орой нь хөл алжаах мэдрэмжийг бууруулахын тулд Feet Up Advanced хөлийн алжаалыг тайлагч гелийг хэрэглээрэй. 

АЛХАМ 7: АМЬДРАЛАА ХӨНГӨВЧЛӨӨРЭЙ
Бид амьдралынхаа туршид дунджаар 400.000 километр алхдаг. Энэ бол маш урт зам юм. Энэ зам тэр бүр хялбар байдаггүй, тиймээс өөрийгөө анхаарч халамжлах хэрэгтэй. Үүнд хөл арчилгаа ч бас орно. Хэрвээ чи хавтгай тавхайтай бол зориулалтын улавч хэрэглэж аливаа асуудал үүсэхэд цаг тухайд нь эмчид хандаарай. Олон нийтийн шүршүүр, саун, усан сан, SPA-салонд хөл нүцгэн явж болохгүй. Өөрийн хэмжээ, хөлийн хэлбэр, жиндээ тохирсон чанартай гутал өмсөөрэй. Эдгээр хялбар дүрмүүд чиний хийсэн алхам бүрийг таатай болгоно. 

Зурвас: Зураг: Oriflame