ЭХЛЭЛ
Юуны түрүүнд хумсаа хуучин хумсны будагнаасаа салгах хэрэгтэй. Хэрэв үүнийг хийхэд хүндрэл учирч байвал: хүнсний содатай эсвэл нэг ширхэг альказелцертэй бүлээн устай сав бэлдэж хумсаа дүрээрэй!
ТӨГС УРТ
Хумсны хайчын тусламжтайгаар хумсаа бага зэрэг богиносгож хуурайгаар хэлбэр үүсгээрэй. Хумсыг салаалахаас сэргийлж хуурайг зөвхөн нэг чиглэлд үрнэ гэдгийг санаарай. Хумсны хамгийн тохиромжтой урт нь бол хурууны өндөгний үзүүр хүртэл.
ҮҮНИЙГ ХЭРХЭВЧ ХИЙЖ БОЛОХГҮЙ!
Будаг түрхэхээс өмнө хумсыг «норгож» болохгүй. Ямар ч төрлийн шингэн зүйлд хумсыг дүрснээр хумсны талбай ихэсдэг ба хумсны будаг түрхэсний дараагаар хумсны будаг агшиж хагарал үүсэх магадлалтай.
ИЛҮҮДЭЛ АРЬСЫГ ЦЭВЭРЛЭХ НЬ
Илүүдэл арьс бол хумсны амьд хэсэг ба арчлах шаардлагатай байдаг. Тусгай багажаар илүүдэл арьсыг цэвэрлээрэй. Чийгшүүлэх бальзам хэрэглэхээс өмнө хумсны илүүдэл арьсыг гуужуулагчаар цэвэрлээрэй.
ШИЛ МЭТ
Хумсны гадаргууг гөлгөр болтол нь өнгөлөх хэрэгтэй. Хэрэв хумсны гадаргуу жигд бус байвал түүнд агаар хуримтлагдаж хумсны будаг түрхэсний дараа хагарах магадлал өндөртэй байдаг.
СУУРЬ
Суурь будаг эсвэл бэхжүүлэгч хумсны будаг түрхээрэй - энэ нь үндсэн будалтын өмнөх суурь болно. Хум чинь хатсаны дараагаар цагаан өнгийн хумсны будгаар нимгэн будаарай – ингэснээр өнгө тод харагдах болно.
Будалт хийхээсээ өмнө хумсны будгаа сэгсрэх хэрэггүй. Дотор нь үүссэн бөмбөлгийг алга болгохын тулд алга хоорондоо өнхрүүлэхэд хангалттай.
Хумсаа гурав хувааж, хоёр удаа давхарлаж будна.