Дууны хүч: шинэ SkinPro Sonic хэрхэн ажилладаг вэ?

Илон Маск Марс руу нисэхээр бэлдэж байгаа, автомашинаа цахилгаанаар цэнэглэдэг болсон энэ цаг үед арьсыг дууны тусламжтай арчилж болдог болжээ. Тийм ээ! SkinPro Sonic шинэ төхөөрөмжтэй танилц!

УЧИР НЬ ЮУНД БАЙНА ВЭ?
Дууны технологи нь нэг минутад 12 600 чичиргээ хийдэг. Арьс арчилгааны төхөөрөмж бол нэр хүндтэй гоо сайхны брэнд бүрд байдаг бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүн яагаад ийнхүү алдартай болсон бэ? Учрыг нь тайлбарлая.

Чи цахилгаан шүдний сойз хэрэглэж байсан бол ердийн шүдний сойзтой харьцуулбал хичнээн үр дүнтэй цэвэрлэдгийг нь өөрийн туршлага дээр үзсэн байх. Дууны технологиор ажилладаг нүүрний арьсыг цэвэрлэгч бүтээгдэхүүн нь дээд зэргийн үр дүн үзүүлнэ – тэрээр бохирдлыг арилгана, үхэжсэн эд эсүүдийг гуужуулна, арьсанд иллэг хийнэ, уян хатан, чанга байдлыг нь нөхөн сэргээнэ. Энэ төхөөрөмж нь гурван бүтээгдэхүүнийг орлох хэмжээний нөлөө үзүүлдэг. Мөн тэрээр залгуургүй (зайгаар ажилладаг) ба гурван тохиргоотой (60 секундийн автомат тохиргоо). Санаа зовох хэрэггүй, толгойнууд нь зөвхөн арьсны гадаргууд хүрдэг тул ямар ч аюулгүй юм.

ЦЭВЭРЛЭГЭЭ
Арьсыг гараар цэвэрлэсний дараа тэрээр цэвэрхэн харагдаж болох ч, нүдэнд харагдахгүй бохирдлууд үлдсэн байдаг. Энэ зураг гараар цэвэрлэсэн ба төхөөрөмжөөр цэвэрлэсний дараах ялгааг маш тод харуулж байна. Бид моделийн нүүрэнд гэрэл цацруулдаг эрчимт будалт хийгээд нүүрнийхээ нэг талыг гараараа, нөгөө талыг SkinPro Sonic 1-д-3 төхөөрөмжөөр цэвэрлэх хүсэл тавьсан.

Тэр чамархай, хацар, дух, хамар ба эрүүн дээрх будгийг цэвэрлэсэн (уруул ба нүдний хэсэгт хүрээгүй). Нүүрийг цэвэрлэсний дараа хар өнгийн чийдэн тусгаж зургийг нь авч нүүрний будгийн гялалзсан хэсгүүд үлдсэн эсэхийг илрүүлсэн. Үр дүн: SkinPro Sonic төхөөрөмжөөр нүүрний будгийг арилгасан хэсэг гараар угаасан хэсгээс мэдэгдэхүйц цэвэр байсан. Гайхалтай байгаа биз?

ГУУЖУУЛАЛТ
Арьсыг гуужуулах нь яагаад чухал вэ? Нэгдүгээрт, гуужуулах нь арьсыг үхэжсэн эд эсээс ангижруулдаг. Хоёрдугаарт, гуужуулах нь арьсыг гүн цэвэрлэнэ, бүтцийг нь толийлгоно, гэрэлтүүлнэ. Гуравдугаарт, арьсны нүх сүвийг агшаана. Энэ бол арьс арчилгаанд заавал байх хэрэгтэй хэсэг юм. Харин SkinPro Sonic төхөөрөмж түүнийг улам үр дүнтэй болгоход тусална.

ИЛЛЭГ ХИЙДЭГ!
Иллэг арьсанд маш их ач тус үзүүлдэг. Тэрээр алжаалыг тайлж нүүрний булчинг сулруулдаг. Цусны эргэлтийг сайжруулж арьсны чанга, уян хатан байдлыг нэмэгдүүлдэг. Мөн иллэг маш таатай мэдрэмж төрүүлдэг. SkinPro Sonic төхөөрөмжөөр иллэг хийх маш хялбар. Арьсандаа хайртай тос эсвэл бэлдмэлээ түрхээд л төхөөрөмжийг хэрэглээрэй. Шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан үр дүн: төхөөрөмжийг дөрвөн долоо хоногийн туршид тогтмол хэрэглэсний дараа арьсны чанга, уян хатан байдал нэмэгддэг. Тэрээр илүү чанга ба үзэсгэлэнтэй харагдах болно!

Алхам алхам зааварчилгыг уншиж төхөөрөмжийг зөв хэрэглэж сурахын тулд «Шинэ SkinPro Sonic: гурван супер нөлөө» материалыг уншаарай.

Зурвас: Зураг: Oriflame