“МАТ” ХЭВ МАЯГ – ИХ ХОТОД

“МАТ” ХЭВ МАЯГ – ИХ ХОТОДЭнэ улирлын нүүр будалтын гол чиг хандлага бол “мат” буюу тослог гялгаргүй үр нөлөө юм. Оддын нүүр хувиргагчид “мат” будалтыг шүтэн биширдэг бол одод ч мөн өөрсдөө “мат” уруулын будгийг улаан хивсэн дээр ч, өдөр тутам ч дуртайяа хэрэглэдэг. Бид чамд зориулж хэдэн жишээ үзүүллээ: хараад урам аваарай!

“Мат” уруулын будгийн ийнхүү алдар нэртэй болох гол шалтгаан бол ийм уруулын будгийн гялгар уруулын будгаас илүү тод, жигд харагдах шинж чанар нь юм. Түүнээс гадна “мат” уруулын будаг маш сайн тогтоцтой байдаг тул давтан түрхэх шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэл энэ бол илэрхий, мартагдашгүй ба супер дэгжин төрх үүсгэх маш хялбар арга юм. 

Энэ будгийг хэрэглэдэг одуудыг чи маш сайн танина гэдэгт бид итгэлтэй байна!

 

Эмма Стоун ба "Мат" ягаан
Энэ төрх биднийг бишрүүлсэн: тод, өнгөөр баялаг ба хаврыг санагдуулам. Нууц нь юу вэ? Гэрэлтсэн цасан цагаан арьс, арчилгаатай хөмсөг ба хар өнгийн сормуусны будаг – уруулыг улам тодруулна. 

 

  


Рианнагийн үхрийн нүд жимсний уруул  
Рианнагийн уруул үргэлж анхаарлын төвд байдаг. Харин түүний үхрийн нүд жимсний өнгийн хамба хилэн мэт “мат” уруул үнэхээр харц булаадаг! Дангаараа л дэгжин харагдах энэхүү будалтыг энэ улиралд заавал туршаарай!

 

 

 

 

Кайли Жэннэрийн цахилдгийн өнгийн уруул

Хүрэн өнгийн уруул ахиад загварын оргилд гарлаа! Кайли Жэннэрийн 90-ээд оны хэв маягийн уруул будалт үүнийг баталж байна! Кайли хэзээ ч гялалзуулагч хэрэглэдэггүйг анхаараарай!

 

 

 

 

Сиенна Миллер ба уруулын төрөлхийн өнгийн “мат” уруулын будаг
Сиенна Миллерийн уруул дээрх зөөлөн, уруулын төрөлхийн өнгөтэй “мат” уруулын будаг түүнийг огт нүүрээ будаагүй мэт харагдуулдаг. Энэ л хамгийн гол нууц юм! Ийм төрх түүнийг алмайруулам харагдуулаад зогсохгүй төрөлхийн гоо үзэсгэлэнг нь улам тодруулдаг.



 

 



Зурвас: Зураг: Getty images