Нүүр будалтын тусламжтай царайны өнгөө засах

Энэ юу юм бэ? Юунд хэрэгтэй гэж? Энэ бүх олон өнгөтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг яаж ашиглах юм бэ? Манай мэргэжилтнүүд бүгдийг тайлбарлах болно. Хараад, суралцаарай.

ЦАРАЙНЫ ӨНГӨӨ ЗАСАХ ГЭЖ ЮУ ВЭ?
Санаа зоволтгүй, энэ нь зүгээр л тусгай бүтээгдэхүүнүүдийн тусламжтай арьсны өнгийг засахыг мэргэжлийн нүүр будалтын арга барил юм.

НАДАД ХЭРЭГТЭЙ ЮУ?
Нүүрний будгийн тусламжтай арьсны өнгөө өөрчлөх нь жигд бус арьсны өнгөтэй хүн бүрт хэрэгтэй. Нүдний орчмын бараан хүрээ, нөсөө толбо, батганы дараах толбо эсвэл улайлт зэрэг өө сэвүүдийг тодорхой өнгийн тусламжтай дарж болдог. Энэ арга нь ердөө ч хэцүү биш!

ХЭРХЭН ӨНГИЙГ ЗАСАХ ВЭ?
Уг техник нь өнгөний тойргийн зарчимд үндэслэдэг. Эсрэг байрлалд байдаг өнгөнүүд бие биенээ саармагжуулдаг. Ногоон өнгө улааныг саармагжуулдаг, улбар шар өнгө хөх өнгийг дардаг, харин шар өнгө хөх ягааныг дардаг.

ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?
Эхлээд танд тохирох цуглуулга хэрэгтэй. The ONE өнгийг засаж бэхжүүлэгч энгэсгээс эхлэхийг зөвлөж байна. Өнгөнүүд нь ямар ч үед таныг аврах болно!

Нүүр будалтынхаа өмнө арьсаа чийгшүүлээрэй. Өө дарагч бүтээгдэхүүн түрхэхдээ F05 өө дарагчийн багсыгашиглаарай. Өө дарагчийг товших хөдөлгөөнөөр арьсандаа түрхээрэй. Шаардлагатай тохиолдолд хуруугаа ашиглаж болно. Өө дарагчийг түрхсэний дараа шингэн энгэсгээ түрхээд зөөлөвчийн тусламжтай жигд тараагаарай.

ЯМАР ӨНГӨ НАДАД ТОХИРОХ ВЭ?
Ногоон өнгө ямар ч улайлт болон батгыг дарна. Нил ягаан өнгө нь хөхрөлт, нөсөө толбыг дарна. Харин шар өнгө нүдний орчмын бараан хүрээ болон бага зэргийн улайлтад ч тохиромжтой. Мөн улбар шар өнгийг нүдний орчмыг цайруулахад ба цэнхэр туяатай хэсгийг саармагжуулахад ашиглаж болно.


 

 

Зурвас: Зураг: Oriflame