Үдэшлэгт бэлэн болоход шаардлагатай 5 зүйл

Баярын дүр төрх бүрдүүлэхэд туслах бүтээгдэхүүнүүдийг эндээс хараарай!

1. УЛААН УРУУЛЫН БУДАГ
Улаан өнгө хүн бүхэнд зохидог, гол нь арьсны өнгөндөө тохирсныг сонгох нь чухал. Эндээс уруулын будгийг хэрхэн сонгох талаар илүү дэлгэрэнгүй уншаарай.

Зөвлөгөө: улаан өнгөөр хүрээлэхийн оронд арьсныхаа өнгөтэй ойролцоо өнгө сонговол уруулаа илүү тодотгож чадна. Giordani Gold «Тансаг хүрээ» уруул хүрээлэгч харандааг санал болгож байна. («Хул» өнгө)

2. ӨӨ ДАРАГЧ
Төгс нүүр будалтыг хүсч байгаа бол өө дарагч хэрэглээрэй. Түүнийг нүүр будалтад хэр чухал үүрэгтэйг үнэлэхэд ч бэрх юм.

Зөвлөгөө: Giordani Gold «Залуу харагдахын нууц» өө дарагчийг нүднийхээ доор «С» хэлбэртэйгээр түрхээрэй. Дараа нь хурууныхаа өндгөөр зөөлөн товшиж тараагаарай. Үдэшлэг бүхэл шөнийн турш үргэлжилсэн ч санаа зовохооргүй боллоо.

3. СУУРЬ ШИНГЭН ЭНГЭСЭГ
Үдэшлэгт бэлдэх хамгийн чухал зүйл бол эрүүл гэрэлтсэн арьс.

Зөвлөгөө: Гэрэлтсэн арьстай болохын тулд хөнгөн суурьтай, дунд зэргийн өө дарагчтай энгэсэг хэрэглээрэй. Жишээлбэл: The ONE Aqua Boost чийгшүүлэгч суурь шингэн энгэсэг. Харин хацартаа The ONE тосон бүтэцтэй гэрэлтүүлэгч түрхээрэй.

4. УРУУЛЫН БАЛЬЗАМ
Уруулаа будахаасаа өмнө бага зэрэг уруулын бальзам түрхсэнээр уруулын будаг илүү амархан түрхэгдэж, илүү удаан тогтох болно.

Бидний зөвлөж буй бүтээгдэхүүн: The One SPF 20 уруулын бальзам

5. ТРЕНД: МЕТАЛЛ ӨНГӨ
Зөв түрхвэл металл өнгө бүх хүнд зохино. Нүүр будалтдаа диско хэмнэл нэмэхийг хүсвэл гялалздаг зовхины будаг түрхээрэй.

Зөвлөгөө: зовхиныхоо гол хэсэгт The One Colour Impact зовхины тосон будаг түрхсэнээр таны харц илүү тод болно.

ЭЦЭСТ НЬ ҮНЭРТЭН
Баярын уур амьсгал оруулах тогтоц сайтай үнэртэн сонгоорой. Дээрээс нь бага зэрэг тансаг байдал нэмэхийг хүсвэл Miss Giordani Intense үнэртэнг санал болгож байна.

Зурвас: Зураг: Oriflame