Амралтад явцгаая!

Аян замын цүнхээ бэлдэхээс илүү амралтад хэрэгтэй болох гоо сайхны бүтээгдэхүүн сонгох нь хэцүү байдаг. Бид чамд онгоцонд, зочид буудалд ба усан санд хэрэг болох бүтээгдэхүүнүүдийг бэлдэхэд туслах болно.

ОНГОЦОНД
Чи аялах дуртай, мөн нүүр будалтад ач холбогдол өгдөг нэгэн бол үнэт бүтээгдэхүүнүүдээ 100 мл сав руу шилжүүлнэ гэж бодохоос дотор чинь муухайрч байгаа байх. Гэвч үүнд санаа зовох хэрэггүй. Гар тээшэндээ чамд хэрэг болох хэдэн бүтээгдэхүүн аваад үлдсэнийг нь тээшэнд хийгээрэй.

Онгоцны буудалд ирэхдээ нүүрээ будалгүй ирээд, аян замд гархаасаа өмнө арьсаа сайтар чийгшүүлээрэй. Нислэг нь арьсыг стрэсст оруулдаг тул гар тээшэндээ чийгшүүлэгч өдрийн тос, гарын лосьон ба уруулын бальзам авч яваарай.

Нислэгийн үед цэвэрлэгч нойтон цаасаар нүүр гараа цэвэрлэж сэргээрэй.

Шөнийн нислэгээр нисэж байна уу? Гар тээшэндээ доод зовхины хавангаас ангижруулах зовхины тос хийхээ бүү мартаарай.

Нислэгийн дараа хүн бүрийн үс төгс байдлаа алддаг тул сам ба хуурай шампунь мөн гар тээшэндээ авч яваарай.

УСАН САНД

Нарны хамгаалалттай тос чамд өглөөнөөс орой болтол хэрэгтэй болох тул амралтад явахдаа тэднээс хангалттай тоо хэмжээтэй авч яваарай. Биеийг борлуулагч лосьоныг биед ба нүүрэнд түрхэж болдог ч, нүүр эсвэл биед тусгайлан зориулсан бүтээгдэхүүнүүд илүү тааламжтай мэдрэмж төрүүлдэг.

Нартай өдрүүдэд SPF хамгаалалттай тод өнгийн уруулын будгийг бүү мартаарай – уруулыг нүүр ба биетэй адил хамгаалах хэрэгтэй.

Үсээ бүү мартаарай! Үсний үзүүрийг салаалж, хуурайшихаас хамгаалахын тулд үсэнд халдаг хэрэгслээс хамгаалагч шүршигч цацаарай.

 

ЗОЧИД БУУДАЛД
Халуун уур амьсгалтай нөхцөлд нүүр будалтаа өөрчлөх хэрэгтэй: энгэсгээ хөнгөн бүтэцтэй СС ба ВВ тосоор солиорой. Усны хамгаалалттай сормуусны будаг ба тод өнгийн уруулын будгаар төрхөө тодруулаарай.

Шүршүүрт орохдоо аминдэмээр баялаг, арьсыг цэвэрлэж зөөлрүүлэгч гуужуулагч хэрэглээрэй. Жигд бус борлосон арьстай болохоос сэргийлэхийн тулд наран шарлагын дараах бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглээрэй.

Өдрийн цагаар SPF хамгаалалттай нүүрний тос, харин унтахаас өмнө шөнийн туршид арьсны нөхөн сэргэх явцыг идэвхжүүлэгч антиоксидантаар баялаг шөнийн тос хэрэглээрэй.

Арьсны эрүүл мэндэд Омега-3 чухал үүрэг гүйцэтгэдэг тул энэхүү аминдэмийг ч мөн авч явахаа бүү мартаарай.

Зурвас: Зураг: Oriflame