ТӨРӨЛХИЙН МЭТ НҮҮР БУДАЛТ

Төрөлхийн мэт хөнгөн нүүр будалт гэдэг нь таны төрөлхийн гоо үзэсгэлэнг тодруулах суурь шингэн энгэсэг ба цул өнгөнүүд юм. Бид чамд энэхүү төрхийг үүсгэх хялбархан таван алхмыг танилцууллаа.

1. СУУРЬ 
Эхлээд ВВ-тос эсвэл тунгалаг суурийн тусламжтай царайныхаа өнгийг жигд болгоорой – энэ шатанд хамгийн гол зорилго бол өө сэвийг дарах биш, харин арьсны төрөлхийн өнгийг тодруулах юм.  

2. ГЭРЭЛТҮҮЛЭХ 
Цайвар зөөлөн өнгийн зовхины будгийг багс ашиглан дээд зовхинд түрхээрэй. Хэтрүүлэх хэрэггүй: чиний зорилго бол нүдээ хөнгөн тодруулах. 

3. ТОДРУУЛАХ 
Зөөлөн хүрэн өнгийн харандаагаар дээд ба доод сормуус ургах шугамыг зураарай. Дараа нь тус харандаагаараа дээд зовхийг тодруулаарай – ингэхдээ төрөлхийн мэт харагдах будалт хийж байгаагаа мартах хэрэггүй. Эцэст нь сормуусаа будаарай – уртасгагч ба ширхэг бүрээр нь салгагч сормуусны будаг хамгийн тохиромжтой.

4. ХАЦАР ӨНГӨЛӨГЧ 
Дунд зэргийн хөвсгөр багсаар хацар өнгөлөгчөөс бага зэрэг аваад хацартаа түрхээрэй. Ингэхдээ нүүрний гадна хүрээнээс хамар руу чиглүүлэн түрхэнэ. Хацар өнгөлөгчийн өнгө чиний арьсны төрөлхийн өнгөтэй ойр байх хэрэгтэй, мөн түрхэж дууссаны дараа хацар өнгөлөгч арьсны өнгөтэй төгс ууссан, огцом ялгарч байгаа эсэхийг шалгаарай. 

5. УРУУЛ 
Эцэст нь уруулдаа тослог бүтэцтэй уруулын төрөлхийн өнгөтэй ойролцоо өнгийн будаг түрхээрэй.


Зурвас: Зураг: F/W Trend Book