Эрчүүд: арчилгааны урлаг

Зөв арчилгаа заавал их хугацаа шаардах албагүй. Өдөр тутмын арчилгаандаа бага зэрэг өөрчлөлт оруулахад л чи хэдхэн хормын дотор гайхалтай сайхан харагдах болно.

1. ШҮРШҮҮРИЙН ИЖ БҮРДЭЛ

Шүршүүрт орохдоо зөвхөн арьсаа цэвэрлээд зогсохгүй түүнд таатай үнэрийг бэлэглэж болно. Ингэхийн тулд үнэртэй устайгаа зохицох шүршүүрийн шингэн саван сонгоорой. Бие, нүүр, үсэндээ нэг бүтээгдэхүүн хэрэглэж болох ч ингэж болохгүй анхаараарай. Өөрийн үсний онцлогоо тодорхойлж тохирсон бүтээгдэхүүнийг сонгоорой. Жишээ нь, North хагны эсрэг эрчүүдийн шампунь хагнаас ангижрахад тусална. Дараа нь арьсныхаа онцлогоос хамаарч хөгшрөлтийн эсрэг, арьсыг жигд болгогч эсвэл үрэвслийн эсрэг үйлчлэгч нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүн сонгоорой.

 


2. СЭРГЭГ ЦАРАЙ
Бид арьс арчилгааны дөрвөн шаттай системийг мөрддөг ба эдгээр шатуудыг өдөр бүр хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Гэвч энэ нь чамд хэтэрхий их санагдаж байвал ядаж өндөр SPF шүүгчтэй өдрийн тос хэрэглээрэй. Арьс чинь өдрийн туршид хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд, жишээ нь офисийн өрөөний агааржуулагч, өртөж байдаг. Харин тусгай чийгшүүлэгч бодисууд нь хөгшрөлтийн эсрэг тэмцэж арьсыг эрч хүчээр дүүргэдэг. Мөн бид доод зовхины хаван ба бараан хүрээг арилгах үйлчилгээтэй зовхины тос тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Жишээ нь, North эрэгтэйчүүдийн зовхины бальзам



3. ҮСЭЭ АРЧЛААРАЙ
Чи өтгөн, намирсан үстэй залуучуудын нэг бол хэв маяг үүсгэгч ваксыг хүссэнээрээ хэрэглэж болно. Харин чиний үс шингэн бол хэв маяг үүсгэгч шүршигч эсвэл энгэсэг гэх мэт хөнгөн бүтээгдэхүүн хэрэглээрэй.
Нүүрэн дээрх үсний хувьд сахлаа хусахаас өмнө сахлын хөөс эсвэл тос заавал хэрэглээрэй. Үрэвсэл, цочролоос сэргийлэхийн тулд сахлаа хусаж байх үедээ хутгыг бүлээн усаар норгоорой – ингэснээр нүх сүв нээгдэж сахал хусахад илүү хялбар болно.

"Чийгшүүлэгч бүтээгдэхүүн гарын арьсыг зөөлөн болгож, таны гарт хүрэхэд таатай мэдрэмжийг төрүүлнэ" 

4. ЭЦЭСТ НЬ
Улирал харгалзахгүй үргэлж арчилгаатай хөлтэй байгаарай. Шүршүүрт орсны дараа арьс зөөлөрсөн үед үрэгч чулуугаар хөлийн улны эвэршиж хатуурсан арьсыг үрж гуужуулаад хумсаа авч, хумсны орчмын арьсыг цэвэрлээрэй. Хэрвээ чиний хөлөөс эвгүй үнэр үнэртдэг бол тусгай бүтээгдэхүүн хэрэглээрэй, жишээ нь, манай супер алдартай Feet Up цувралд эвгүй үнэрээс ангижруулагч бүтээгдэхүүн бий.

Гараа ч мөн арчлаарай. Эрэгтэй хүний ургасан, арчилгаагүй хумс үнэхээр муухай харагддаг. Тиймээс хумсаа долоо хоногт нэг удаа богиносгож, хуурайгаар засаарай. Мөн гарын арьсанд зориулсан тусгай чийгшүүлэгч бүтээгдэхүүн арьсыг мэдэгдэхүйц зөөлөн болгоно.

Зурвас: Зураг: Shutterstock