АХИМАГ НАСНЫ ГОО ҮЗЭСГЭЛЭН: АРЬС, БИЕ БА НҮҮРНИЙ АРЧИЛГАА

Хөгшрөлт бол байгалийн жам тул эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгд үрчлээтэх болно. Үүнийг хүлээн зөвшөөрч бодит байдлыг ойлгосноор чи ямар ч насанд үзэсгэлэнтэй бөгөөд арчаатай байж болдогийг ойлгох юм. Хамгийн гол нь гундаж буй арьс залуу арьснаас юугаараа ялгаатай гэдгийг олж мэдээрэй. Үүнийг бид дараах хэсэгт тайлбарлалаа.

БИЕ АРЧИЛГАА
Нас ахих тусам бидний арьс төрлөөсөө үл хамаарч хуурайшдаг. Энэ нь биеийн тослогийн хэмжээнд өөрчлөлт орсонтой, мөн шинэчлэгдэх явц удааширсантай холбоотой  ба энэ байдал коллаген ба эластины боловсруулалтыг багасгадаг. Арьс хуурайших асуудлыг шийдэхийн тулд цусны хангамжийг идэвхжүүлж арьс шинэчлэгдэх процессыг дэмжих хэрэгтэй. Долоо хоногт хоёр удаа гуужуулагч хэрэглэж, бүх биеэ чийгшүүлж, мөн гарын арьсандаа өдөр бүр чийгшүүлэгч тос хэрэглээрэй. Нэмэлт тэжээлээр хангахын тулд унтахаас өмнө тос түрхээрэй – өглөө нь арьс чинь хичнээн зөөлөн бөгөөд чийглэг болсныг хараад чи гайхах болно. 

НҮҮРНИЙ АРЬС АРЧИЛГАА
Нас ахих тусам коллагены мяндасны уян хатан чанар буурч гэмтдэг тул арьсан дээр үрчлээ үүсэж, хуурайшиж өнгө нь өөрчлөгддөг. Энэ л шалгаанаар зөв арчилгаанд анхаарлаа хандуулж өөртөө тохирох бүтээгдэхүүн сонгох нь маш чухал юм. Юуны түрүүнд арьсанд тэжээл хэрэгтэй – генистеин сои ба ургамлын эсийн өсгөвөр агуулсан бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулаарай. Тэд арьсыг шаардлагатай чийгшүүлэлтээр хангаж арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг (жишээ нь, үрчлээ) багасгаж уян хатан байдлыг нь нөхөн сэргээдэг. Зөв арчилгаа нь бохирдлоос ангижруулагч цэвэрлэгээ бэлдмэлийн идэвхжүүлэлт, нүдний орчмын арьс арчилгаа ба өдөр болон шөнийн тостой үндсэн арчилгаанаас бүрдэнэ. 

НҮҮР БУДАЛТ
Арьсны жигд бус өнгө үрчлээнээс ч илүү овор нэмдэггийг чи мэдэх үү? Тиймээс нүүрний будгийн суурийг зөв сонгох нь маш чухал юм – чанартай суурь болон нүүрний будгийн суурь тос гундаж буй арьсанд зайлшгүй хэрэгтэй бүтээгдэхүүнүүд юм. 





Зурвас: Зураг: Getty Images