1. Өглөөний ид шид
Гэрээсээ 15 минутын өмнө гарах хэрэгтэй байтал чи дөнгөж цамцаа индүүдээд кофегоо аяглаад байна. Юун нүүрээ будах вэ? Түргэн, хялбар ба сэргэг будалт хийгээрэй!
— Доод зовхины бараан хэсэг, улайлт, үрэвсэл дээр хөнгөн суурь энгэсэг түрхээрэй. Хэрвээ арьс чинь асуудалгүй бол шахмал энгэсэг хангалттай.
— Инээмсэглээд хацрынхаа товгор хэсэгт цайвар өнгийн хацар өнгөлөгч түрхээрэй. Ийм өнгийг хэтрүүлэх боломжгүй байдаг.
— Харин одоо сормуусны будаг. Сойзыг өөр рүүгээ эргүүлээрэй, яг л үсээ дугуй самаар хэлбэрт оруулдагтай адил – ингэснээр сормуус дэрвийнэ. Уруулдаа тэжээллэг, хөнгөн өнгөтэй бальзам түрхээрэй.
2. Онцгой үйл явдалд
Ажлынхаа дараа театр, болзоо эсвэл найзуудтайгаа коктэйл уухаар явах гэж байна уу? Хэдхэн хөдөлгөөнөөр нүүр будалт ердийнхээс үдшийн болж хувирна.
— Сормуус хоорондын зайг харандаагаар будаарай. Энэ нь нум зурахаас харьцангуй хялбар ч үр дүнд нь харц илүү гүн харагддаг.
— Зовхиндоо цайвар өнгийн гялалзсан зовхины будаг түрхээд сормуусаа дахин нэг давхарлаарай. Уруулдаа тоорын өнгийн өнгөлөгч түрхээрэй.
3. Энэ бол миний үдэшлэг
Үдэшлэгт явах гэж байна уу? Тэгвэл таатай бүсээсээ гарах цаг болжээ! Өнгөт зовхины будаг болон тод өнгийн уруулын будгийг хослуулахад мэргэжилтэн байх албагүй. Зоригтой байгаарай: энэ бол ердөө л будаг шүү дээ, түүнийг хүссэн үедээ угааж болно.
— Зовхиндоо дулаан хүрэн өнгийн будаг түрхээрэй, энэ өнгө ямар ч өнгийн нүдийг тодруулдаг. Хуруугаараа түрхэж болно!
— Уруулын хувьд тод өнгө сонгоорой. Хэрвээ жигд хүрээ үүсгэж чадахгүй бол харандаа болон багс чамд тусална.
— Хумсны будгийг бүү мартаарай: будгаа хувцас, нүүр будалт эсвэл аксессуаруудтайгаа хослуулаарай.