Нүдээ хэрхэн илүү том харагдуулах вэ

Статистик мэдээнээс харвал 10 эрэгтэйн 7 нь хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн нүд рүү анхаарлаа хандуулдаг байна (эмэгтэйчүүдийн хувьд ч мөн ижил). Тиймээс анхаарал татам нүд бол чиний төрхийн чухал нэг хэсэг юм. Нүүр будалтын тусламжтайгаар нүдээ хэрхэн том харагдуулах тухай дараах хэсэгт тайлбарлах болно.

АРГА 1: ХҮРЭЭЛЭГЧ-ХАРАНДАА

Зовхины дээд ба доод хүрээг цагаан эсвэл хул өнгийн хүрээлэгч-харандаагаар хүрээлээрэй. Энэ нь нүдийг хормын дотор илүү цайвар, улмаар том харагдуулна. Бүсгүйчүүд ихэнхдээ зөвхөн доод зовхио хүрээлдэг нь түгээмэл алдаа юм. Зөвхөн доод зовхийг хүрээлэхэд хүрээ бараг мэдэгддэггүй. Хамгийн гол утга учир дээд ба доод зовхио зэрэг хүрээлэхэд байдаг. 

АРГА 2: ГЭРЭЛТҮҮЛЭГЧ
Гэрлийг ойлгогч гэрэлтүүлэгчийг нүдний дотор буланд багахан хэмжээтэй түрхээрэй. Ингэхдээ бараан өнгө нүдийг илүү тод харагдуулдаг ч, харагдах байдлыг нь жижигрүүлдэг, харин цайвар өнгө нүдний харагдах байдлыг томруулдгийг анхаараарай. 

АРГА 3: ГҮН ХАРЦ

Гүн харц нүдийг том харагдуулдаг ба энэ аргачлалыг Анжелина Жоли маш сайн хэрэглэдэг. Ванилийн өнгийн зовхины будгийг дээд зовхинд бүхэлд нь хөмсөг хүртэл түрхээрэй. Дараа нь зовхины будаг түрхэгч багсаар арай бараан өнгийг нүдний дотор буланд түрхээд давхрааны дагуу сайтар тараагаарай. Шингэн хүрээлэгч эсвэл зөөлөн харандаагаар нүдний солонгон бүрхэвчийн ирмэгээс эхлээд гадна булан хүртэл хүрээлээрэй. Доод сормуусаа будах хэрэггүй, будсан нөхцөлд нүд чиний хүссэн шиг том харагдахгүй. 


АРГА 4: СОРМУУСАА ЗӨВ ДЭРВИЙЛГЭ 
Нүдээ том харагдуулахын тулд сормуусаа зөв дэрвийлгэхэд л хангалттай ба үүнд ердөө л 20 секунд шаардагдана. Угаас нь эхэлж дэрвийлгээд, дунд хэсэг рүү шилжээд үзүүр хэсгээр дуусгаарай. Энэ бол сормуусыг зүгээр л нэг дундуур нь нугалах биш харин алмайруулам дэрвэгэр харагдуулах хамгийн хялбар арга юм. 
Илүү өндөр үр дүнд хүрэхийн тулд сормуус дэрвийлэгчээр сормуусыг угаас нь эхлээд дээш нь чиглүүлэн татаж байгаа мэт дэрвийлгээрэй.  

АРГА 5: СОРМУУСНЫ БУДАГ
Нүдийг том харагдуулахад уртасгагч бус харин өтгөрүүлэгч сормуусны будаг чамд хэрэгтэй. Сормуусыг дараах маягаар будна: эхлээд нүдний дотор булангийн сормуус, дараа нь дунд хэсгийн сормуус (бага зэрэг дэрвийлгэж), хамгийн сүүлд нь гадна булангийн сормуус. Эцсийн алхмыг хийхдээ сормуусны будгийн түрхэгч сойзыг нүүрнээсээ эсрэг тийш татаж будаарай, ингэснээр сормуус илүү дэрвэгэр болж харц том харагдана. 

 









Зурвас: Зураг: Kristin Wreyford, Getty images and Shutterstock