СУУРЬ ШИНГЭН ЭНГЭСЭГТЭЭ БАГА ЗЭРЭГ ЧИЙГШҮҮЛЭГЧ ТОС НЭМ (ЭСВЭЛ НАРАНД БОРЛОСОН МЭТ ХАРАГДУУЛАГЧ БҮТЭЭГДЭХҮҮН БАЙЖ БОЛНО)
Түгээмэл үзэгдэл: суурь шингэн энгэсэг маш бага үлдсэн ч хаяж зүрхлэхгүй байгаа. Энэ тохиолдолд өөрийн хэрэглэдэг чийгшүүлэгч тосноосоо суурь шингэн энгэсгийн саван дотор хийгээрэй. Дараа нь савыг сайтар сэгсэрнэ. Эцэст нь холимог дээр наранд борлосон мэт харагдуулагч бүтээгдэхүүн нэмнэ. Ингээд бага зэрэг наранд борлуулсан мэт харагдуулдаг, мөн арьсыг чийгшүүлдэг суурь шингэн энгэсэг бэлэн боллоо. Наранд борлосон мэт харагдуулагчийг нэмэхгүй байж ч мөн болно.
УРУУЛЫН БУДГАА 100% ХЭРЭГЛЭЖ ДУУСГА
Чи уруулын будгаа дууссан гэж бодож байж болно гэвч үгүй шүү. Чих цэвэрлэгч хөвөнтэй савхаар уруулын будгаа ёроолд нь хүртэл хэрэглэж болно. Мөн хэмнэлт хиймээр байгаа бол будгаа хацар өнгөлөгч болгож хэрэглэж болно.
САХЛЫН ХӨӨСНИЙ ОРОНД ҮСНИЙ АНГИЖРУУЛАГЧ ХЭРЭГЛЭХ
Тийм ээ, чи буруу сонсоогүй, энэ бол үр дүнтэй арга. Ердийн үс ангижруулагч үс хусах үйлдлийг маш хялбар болгодог. Сонин санагдаж байгаа биз? Арьс зүсэгдэх ба цочрохоос сэргийлэхийн тулд ангижруулагчийг арьсандаа түрхээд үсээ/сахлаа хусаарай.
СОРМУУСНЫ БУДГИЙН СОЙЗИЙГ БҮҮ ХАЯ
Сормуусны будгийг 3 сард тутам солих хэрэгтэй – энэ бол алтан дүрэм. Гэвч солино гэдэг сойзыг нь хаяна гэсэн үг биш. Тэднийг аяга таваг угаагч машин дотор хийж эсвэл шингэн саван/хүүхдийн савангаар сайтар угаагаад, алчуураар хатаана. За ингээд хөмсөгний сам бэлэн боллоо!
ТОСНЫ ТАГИЙГ АВАХ
Хайртай тос чинь дуусах гэж байна уу? Яаралтай арга хэмжээ аваарай. Савлагааг доош нь харуулаад хэмжээг тохируулагчтай тагийг нь аваад хараарай – ёроолд нь хамгийн багадаа 1-2 удаа хүрэх хэмжээний тос байгаа биз? Мөн хэмжээ тохируулагч дээр дарахад дотроос тос гарна. Бүр яаралтай үед савлагааг дундуур нь зүсээд үлдэгдэл тосыг хэрэглээрэй.