Уруулын будгаа хэрхэн сонгох вэ?

Мат эсвэл гялалзсан бүрхүүлтэй, тунгалаг гадаргуутай, өтгөн бүтэцтэй эсвэл гялбаатай гэх мэт олон төрлийн уруулын будаг дундаас сонголт хийх амаргүй байж болно. Гэвч бид танд тусалж чадна! Бидний зөвлөгөөг уншаад гоо сайхны цүнхээ шинэчлээрэй.

1. ГЭРТЭЭ СУУГААД БАЙМААРГҮЙ БАЙНА УУ?

Эргэн тойрны хүмүүс бүгд ичээндээ орж байхад та шүүгээнээсээ тэшүүр гаргаж ирээд гадаа гулгамаар байна? Цастайд романтик болзоонд явах эсвэл өвлийн спортоор хичээллэх дуртай юу? Бид танаар бахархаж байна. Хамгийн гол нь хүйтэнд арьс, нэн ялангуяа уруул хамгийн их стресст өртдөг гэдгийг бүү мартаарай. Giordani Gold уруулын нөхөн сэргээгч бальзам SPF 12-ыг хэрэглээрэй. Найрлаган дахь Е аминдэм нь уруулын арьсыг тэжээлээр хангаж, гиалуроны хүчил нь гүн чийгшүүлж, SPF нь нарнаас хамгаалах үйлчилгээтэй (нар өвөл ч гэсэн идэвхтэй байдаг гэдэгт итгэхэд хэцүү шүү, гэхдээ л энэ үнэн). Гэхдээ танд илүү хүчтэй хамгаалалт хэрэгтэй байвал The One чийгшүүлж хамгаалагч уруулын бальзам SPF 20 шинэ бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулаарай. Хөнгөн гялалзсан бүтэц нь арьсыг арчилж, сэргэг төрх бүрдүүлэхэд тусална. Аль ч улиралд сайхан харагдах хэрэгтэй шүү дээ.

2. БЛОГЕРУУД  ШИГ ОЛОН ДАГАГЧТАЙ БОЛМООР БАЙНА УУ?

Инстаграмын од болмоор байна уу? Зөв нүүр будалтгүйгээр бүтэхгүй л болов уу! Мат бүрхүүл зурган дээр гайхалтай харагддаг учраас бидThe One Lip Sensation хөөсөн бүтэцтэй уруулын будгийг санал болгож байна. Энэ уруулын будаг нь мат бүрхүүлтэй бөгөөд тод, бараан зэрэг олон өнгийн сонголттой. Зохих фильтр сонгох л үлдлээ!


3. ЭСВЭЛ ЗҮГЭЭР ГЭРЭЛТМЭЭР БАЙНА УУ?

Гялалздаг зүйлс эргээд чиг хандлага болсныг үгүйсгээд яах вэ. Хэрэв та гялалзсан зүйлсэд дуртай болThe One Power Shine уруул өнгөлөгчийгсонгоорой. Очир эрдэнэ мэт гялалздаг, олон өнгийн сонголттой, уруулыг томруулж харагдуулдаг тул 90-ээд оны сэдэвтэй үдэшлэгээс гадна найз нартайгаа зугаалах эсвэл коктэйлийн үдэшлэгт явахдаа түрхэж болох юм.

4. ЭСВЭЛ АЖИЛДАА БАЯРТ ОЧИЖ БАЙГАА МЭТ ЯВМААР БАЙНА УУ?

Албаны хэв маяг танд уйтгартай санагдаж байна уу? Харин бидэнд бол үгүй! Албан ёсны хурал эсвэл ярилцлагад мэргэжлийн ур чадвар төдийгүй гадаад төрхөөрөө анхаарал татаж болох юм. Гэхдээ цочирдуулах бус гайхшруулах хэрэгтэй шүү. Тиймээс хэт тод өнгийг үдшийн нүүр будалтдаа хадгалахыг зөвлөж байна. Харин өдрийн будалтад Giordani Gold “шүтээн уруулын будгийн сонгодог бөгөөд тансаг гялбаа яг тохирно.


5.  АЛИЙГ НЬ СОНГОХОО МЭДЭХГҮЙ БОЛ

Янз бүрийн бүтэц, бүрхүүлийн дунд эргэлзэж зүгээр л дажгүй уруулын будагтай болмоор байна уу? Ямар ч хэтрүүлэггүй The One Color Obsession уруулын будаг танд яг тохирно. Будаагүй мэт бүдэг өнгө эсвэл анхаарал татам тод өнгийн алийг нь сонгох нь харин таны шийдвэр. Ер нь яагаад нэгийг нь сонгох ёстой гэж, хоёуланг нь л авчих!

Зурвас: Зураг: Oriflame