Нарны үнсэлт: Зун цагт зориулсан уруулын арчилгаа

Хуурайшсан, хагарсан уруулын улирал минь баяртай! Урт өвлийн дараа хэрхэн нөхөн сэргээх, мөн амралтын төгс селфи хийх уруултай болох талаар хуваалцъя.

ЧИЙГШҮҮЛЭЭРЭЙ
Халуун хэм, агааржуулагчаас гарах хуурай агаар – зун цагийн усгүйжилтын асуудлаас зугтах аргагүй. Шингэний дутагдалд орохгүйн үүднээс биедээ үргэлж устай явах, хүсвэл гааны, жимсний амт нэмээд эсвэл хэрчсэн жимс хийж болно. Амьдралын эрүүл зөв хэв маягт тохируулан нимбэгийн шүүс хэрэглэх нь зөөлөн ялдам уруултай болох нэг дэх нууц!

ЦЭВЭРЛЭЭРЭЙ
Нүүр болон биеийн гуужуулагчийг эртний жор мэт л байнга хэрэгжүүлдэг байх, харин та хэзээ хамгийн сүүлд урууландаа анхаарал тавьсан бэ? Уруулын арьс биеийн арьсыг бодвол хамаагүй нимгэн байдаг бөгөөд уруулын үхэжсэн арьсыг цаг тухайд нь арилгахгүй бол чийгшүүлэгч уруулын бальзам зүгээр л арьсны гадаргуу дээр бүрхүүл болон үйлчлэхгүй. Гуужуулагчийг та өөрөө хялбар хийх боломжтой: жишээ нь, зөгийн балтай цайны халбага дээр бага зэрэг элсэн чихэр нэмээд урууландаа зөөлөн иллэг хийн түрхээрэй. Үр дүнд нь зуны үнсэлтүүдэд бэлэн зөөлөн, толигор уруултай болно!

ХАЛАМЖЛААРАЙ
Аль ч улирал ба цаг агаарт, ямар ч нүүр будалттай эсвэл будалтгүй байсан өдрийн турш таны уруул ахин дахин хуурайшаад таталдаад байвал санаа зоволтгүй! Хүчирхэг сайн нөлөөтэй уруулын бальзамтай байхад л болно – бүр зэрэг 3 уруулын бальзамтай болоорой. Цүнх болгондоо эсвэл халаасандаа хийгээд яваарай.


ГОО ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТОДРУУЛААРАЙ
Сая лайк авах фото зургийн төгс уруул нь төрөлхийн мэт өнгөлөг мөн хөнгөн гялбаатай байх явдал юм. Таны уруулын хэлбэрийг тодотгож өгөх уруулын будгийн өнгийг сонгоорой, харин гол хэсэгт нь бальзам эсвэл өнгөлөгч ашиглаарай.

 

 

Зурвас: Зураг: Oriflame