Йонас Врамэлийн төгс арьстай болох тухай хичээл

Хурдтайгаар өөрчлөгддөг гоо сайхны чиг хандлагын ертөнцөд хэзээ ч өөрчлөгддөггүй нэг л зүйл байдаг: төгс арьс. Чи төгс арьсаараа гайхуулж чадахгүй байгаа бол Орифлэймийн гоёлын гоо сайхны салбар хариуцсан захирал Йонас Врамэл чамд нүүр будалтын тусламжтайгаар төгс төрх бий болгох аргыг заах болно.

ҮРЭВСЛИЙГ ДАРАЯ 

"Чамд арьсны үрэвсэлтэй хэсгийн өнгөтэй төгс зохицсон өнгийн суурь шингэн энгэсэг хэрэгтэй. Суурь шингэн энгэсгийг жижиг багс ашиглан энгэсгийг аль болох арьсны гүн давхарга руу шингээж тойрог хэлбэр зурж түрхэнэ. Энэ аргачлал мөн цусны эргэлтийг сайжруулдагаараа ач тустай юм.“

"Суурь шингэн энгэсэг түрхэж дууссаны дараа өө дарагч түрхэнэ. Үрэвслийг маш сайн дарахын тулд би чамд шингэн өө дарагч хэрэглэхийг зөвлөж байна. Бүтээгдэхүүнийг арьсны өөтэй хэсэгт түрхээд ойролцоогоор 20 секунд хаттал нь хүлээгээрэй. Дараа нь хуруугаараа эсвэл өө дарагч түрхэгчээр бүтээгдэхүүнийг болгоомжтой тараагаарай. Шаардлагатай бол үрэвслийг бүрэн үл мэдэгдэм болтол үйлдлийг хэд хэдэн удаа давтаарай“

ГУНДСАН АРЬСАА ГЭРЭЛТҮҮЛЭЕ
"Өнгөө алдаж гундсан арьсыг гэрэлтсэн харагдуулахад чамд гэрэлүүлэгч хэрэгтэй.

Түүнийг хөмсөгний доорх нуман хэсэгт түрхэнэ (хүсвэл шугамыг шанаа хүртэл үртасгаж болно). Шингэн эсвэл шахмал энгэсэг хэлбэрийн гэрэлтүүлэгчийн аль алийг нь хэрэглэж болно. Харин арьсаа урт хугацааны туршид гэрэлтсэн харагдуулахын тулд цусны эргэлтийг идэвхжүүлэгч С аминдэмтэй арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглээрэй."

”Өнгөө алдаж гундсан арьсыг гэрэлтсэн харагдуулахад чамд гэрэлтүүлэгч хэрэгтэй."



ЯДАРЧ АЛЖААСАН МЭТ ХАРАГДАХ НҮДИЙГ СЭРГЭЭЕ
"Нүд орчмын арьс маш зөөлөн, эмзэг байдаг тул энэ хэсэгт жижиг үрчлээг бөглөхгүй хөнгөн бүтэцтэй тослог өө дарагч хэрэгтэй. Мөн адил шалтгаанаар энэ хэсэгт өтгөн бүтэцтэй эсвэл шахмал энгэсэг суурьтай бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй."

"Чиний доод зовхи бараан хүрээтэй болох шалтгаан нь энэ орчмын хэт нимгэн арьс бол энэ орчмын арьсны цусны эргэлтийг нь сайжруулж энэ байдлыг засаж болно. Хурууны өндгөөр доод зовхийг зөөлөн тогшоорой – энэ нь илүүдэл шингэнийг тарааж бараантсан арьсыг цайруулна. Харин хавантсан эсвэл унжсаны улмаас доод зовхины арьс бараан хүрээтэй болсон бол өө дарагч түрхэхээс өмнө хаванг арилгахын тулд зовхины сэрүүцүүлэгч тос түрхээрэй."

Зурвас: Зураг: Getty images