DIY: Шинэ жилийн бэлгээ хэрхэн өөрийн гараар боох вэ?

Зөвхөн мэргэжилтнүүд л бэлгийг чамин боож чадна гэж бодож байна уу? Огтхон ч үгүй! Бид танд зориулж бэлэг боох гурван санаа бэлдлээ. Дүрст хичээлүүдийг үзээд бэлгээ хэрхэн өөрийн гараар чамин бөгөөд хялбархан аргаар боох тухай санаа аваарай!

НЭГДҮГЭЭР АРГА
11 сараас шинэ жилийн дуу аялж эхэлсэн хүмүүст зориулсан тод ба загварлаг санаа. Бэлгээ бичлэг дээрх шиг бор цаасаар бооно. Бэлгийн боодол задрахгүй, нямбай харагдахын тулд дотроос нь хоёр талдаа наалддаг скочоор наагаарай. Ил захидал бичээд эсвэл наагаад, дараа нь бэлгээ гацуур модны мөчир ба цагаан шүрэн хэлхээгээр чимээд, зузаан утсаар боогоорой.

 

ХОЁРДУГААР АРГА
Энэ санаа нь амттанд дуртай бүх хүнд таалагдана. Бор цаасан дээр бэлгээ тавиад, дээр нь «халаас» үүсгэх маягаар боогоорой. Ингэхдээ хоёр талдаа наалддаг скоч ашиглаарай. «Халаасанд» цагаан гаатай жигнэмэг ба гацуурын чимэглэл хийгээрэй. Харин бэлгээ туузан баантикаар чимээрэй.

 

ГУРАВДУГААР АРГА
Бүтээлч бөгөөд минимал загварын боодол нь өвөрмөц сонголт хийх дуртай хүмүүст таалагдана. Бэлэг боодог цаасаар (энгийн цагаан цаас) боохыг зөвлөе. Булангуудыг хоёр талдаа наалддаг скочоор наагаарай. Бүдүүн утсаар бэлгээ ороохдоо гацуурын чимэглэл нэмээрэй. Тодорхой зааварчилгаа шаардлагагүй. Та хүссэнээрээ бүтээлч хандаж болно!

Зурвас: Зураг: Oriflame