Юу хүсэж буйгаа тодорхойлоорой
Үлгэр хуримын ёслол болон “тэд аз жаргалтай урт удаан амьдарчээ” хэмээн дуусдаг нь зүгээр нэг тохиолдол биш юм. Тэд хэрхэн амьдарч байсан? Хан хүү чухам юу хийж, ямар зорилго урдаа тавин, бие биедээ хэрхэн хандаж байв? Аз жаргалтай байх төгс томьёо гэж байхгүй: эхлээд өөрийгөө бүрэн ойлгоод, дараа нь өөртэйгөө сонирхол нэг хосоо олно. Та ажлын хамтрагч, гэр бүлийн гишүүн, хайртай хүнээсээ чухам юу хүсэж буйгаа, мөн өөрийн зүгээс харилцаандаа юу хийхэд бэлэн буйгаа жагсаан бичээрэй. Тогтсон загварын хойноос хөөх хэрэггүй: танд чухам юу аз жаргал мэдрүүлдэг нь л чухал.
Өөрийгөө хайрлаж эхлээрэй
Өглөө бүр толинд хараад үргэлж өөртөө урам өгч байгаарай (ядаж оролдоод үзээрэй), мөн долоо хоногт хоёр удаа иллэгт ороорой. Таны шинэ танил сэтгэл зүйн хувьд хамт байх хүн мөн эсэхийг дорхноо танихад өөрийгөө хайрлах хайр нь тусална. Өөрийгөө халамжлах алтан дүрэм зохиогоорой, түүнийгээ байнга мөрдөж, бусдын үйл хөдлөл таны эргэлзээг төрүүлэх бүрт түүнтэйгээ харьцуулж байгаарай. Таагүй мэдрэмжээс зайлсхийн зөвхөн тухтай ба таатай мэдрэмж төрүүлэх хүмүүстэй л ойр байхыг хичээгээрэй.
Хүмүүсээр дамжуулж ертөнцийг таниарай
Таны замд таарах шинэ хүн бүр – бүхэл бүтэн түүх өгүүлнэ. Хэрэв та харилцаандаа үг хэлэх завсар зай хайж, уйдсанаасаа болж нэрээ хүртэл мартахад хүрдэг бол хэрэг ч муугаар эргэж байгаагийн шинж. Сайн харилцан яриа өдөөгчид бусдыг соронз адил татах хүчтэй. Идэвхтэй сонсохоос эхлээрэй: тухайн мөчийн сэтгэл хөдлөлийг барьж авахыг, зөв асуулт тавихыг болон сонирхолтой хэсгүүдийг тогтоохыг хичээгээрэй. Бид бүгдийг сонсоосой хэмээн бид сэтгэлд зүрхэндээ хүсдэг тул ийм боломжийг олгосон нэгнийг дуртайяа өөртөө ойртуулдаг.
Өөрийн хэв маягаа олоорой
Туршилт хийхээ зогсоож, өөрт тохирсон, таатай байх хэв маягаа тодорхойлоорой. Чиг хандлагын араас хөөцөлдөх хэрэггүй, өөрийн зан араншин, гадна төрх, дур хүсэлд, үнэт зүйлдээ тулгуурлаарай. Гадна бүрхүүл болон дотоод мэдрэмж нийцэж байх ёстой: ингэснээр таны төрүүлэх сэтгэгдэл хүчтэй байх болно. Бүр эсрэг үйлдэл хиймээр санагдсан тохиолдолд зориулж хэдэн жинхэнэ тод хэв маягийг хадгалаад аваарай: хэвийн байдлаасаа салж, шинэ өнгийг бий болгохыг хүссэн үед.
Нууц зэвсгийг ашиглаарай
Үнэр нь тодорхой хэмжээнд сэтгэл хөдөлгөж, үйл хөдлөл хийхэд хүргэн, дааварт нөлөөлж чаддаг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Үнэрлэх мэдрэхүй нь тархи руу хамгийн түрүүнд мэдээлэл дамжуулдаг: үнэрийг бид чимээ эсвэл бүтцээс хэдэн доль секундын өмнө хүлээж авдаг. Анхны сэтгэгдэл төрүүлэх үндсэн түлхүүр нь – таны татах хүчийг ихэсгэх зөв үнэр.
Жишээ нь, Magnetista үнэртэн. Түүний татах хүч шинжлэх ухаанаар батлагдсан! Үнэртний үндсэн орц нь тансаг ба онцгой нэгэн пассифлора цэцэг юм. Энэхүү цэцэг нь мэдрэмжийг хурцалдаг, эрчүүдийн тестостероны хэмжээг нэмэгдүүлдэг флавоноид хризин агуулдаг. Spincontrol лабораторид (Франц улс) явуулсан сайн дурын 33 эрэгтэй оролцогчидтой сорилын дүнгээр үнэртэнд үзүүлэх нөлөө илэрхий эерэг байсныг нотолсон. Сорилын үеэр тархины идэвх, нүдний хөдөлгөөн ба сэтгэл хөдлөлийн түвшинг хэмжсэн байна. Жинхэнэ нууц зэвсэг!