Өвлийн улиралд үсээ арчлах 5 зөвлөгөө

Агаарын хэм хэмжигчийн үзүүлэлт доошлох тусам үс арчилгаа улам хэцүү санагддаг. Байдлыг хэрхэн хяналтдаа авахыг дараах хэсэгт тайлбарлалаа.

1. АНГИЖРУУЛАГЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Цас, бороо, салхи ба чийг – энэ бүгд үсийг хугарамтгай, хуурай ба өнгөгүй болгодог. Энэ бүхнийг тэвчиж ханалаа! Чамд хамгаалагч хэрэгтэй. Усаар угаадаггүй ангижруулагч аваад өдөр бүр хэрэглээрэй. Анхаар: нэг удаад чамд ердөө л нэг ширхэг вандуйтай тэмцэх хэмжээний ангижруулагч хангалттай. 

2. ҮЗҮҮРЭЭС НЬ ТАЙРУУЛААРАЙ
Хэрвээ чи урт үстэй бол үсний үзүүр тийм ч сайхан харагдахгүй байгааг анзаарсан байх. Доороос нь бага зэрэг тайруулахад л асуудал шийдэгдэнэ! Хоёр сард нэг удаа үзүүрээс нь авахуулахад л асуудал өөрөө байхгүй болно! 

3. ЦАС БОРОО ХОЁР УУ? ҮСНИЙ ХЭВ МАЯГИЙГ ТОГТООЧ ШҮРШИГЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Чи гайхаж болох ч энэ бол бодит үнэн юм: үсний хэв маягийг тогтоогч шүршигч бол чийгээс хамгаалахад шилдэг бүтээгдэхүүн юм. Цаг агаарын мэдээг сонсоорой, бороо эсвэл цас орно гэж байна уу? Тэгвэл өөртөө итгэлтэйгээр үс рүүгээ шүршээд юунд ч битгий санаа зовоорой. Харин үр дүнгийн хувьд хөнгөнөөс дунд зэргийн тогтоочтой бүтээгдэхүүн сонгоорой, түүнийг энгийн самаар самнаад хялбархан арилгаж болдог. 

4. МАЛГАЙ ӨМСӨӨРЭЙ
Юуны түрүүнд хүйтэн агаар үсийг гэмтээдэг. Хоёрдугаарт, бид яг одоо чамд малгай өмссөний дараа үсээ сайхан хэвээр харагдуулахын тулд яах ёстойг хэлэх гэж байна. Зүгээр л үснийхээ угийг нарийн ширхэгтэй самаар сайтар босгоорой. Энэ арга нь үсний хөвсгөр байдал эсвэл долгиог үгүй хийдэггүй. Хэт босгочихвол самнаад дор нь буулгаж болно. 

5. АРЧИЛГААГАА БҮҮ МАРТААРАЙ
Шампунь ба ангижруулагчаа үргэлжлүүлэн хэрэглээрэй – тэд бол бүхний суурь юм. Мөн долоо хоногт хоёр удаа маск эсвэл үсний тос хэрэглэхээ бүү мартаарай. Нэмэлт арчилгаа нь цаг агаарын таагүй үзэгдлийн үр дагавартай тэмцэж, үсийг сэргээж, эрүүл гялалзсан болоход тусална.

Зурвас: Зураг: Getty Images