ДУЛААН БА НАРНЫ ТУЯА
Дулаан ба гэрэл гоо сайхны бүтээгдэхүүнд химийн урвал үүсгэдэг тул тэд зөвхөн үр нөлөөгөө алдаад зогсохгүй нян үржихэд таатай орчин бий болгодог. Зарим бүтээгдэхүүн дулаан ба гэрэлд илүү эмзэг байдаг.
Онцгой эмзэг бүтээгдэхүүн ба орц:
• С аминдэм агуулсан бүтээгдэхүүн (С аминдэмийг шошго дээр «аскорбины хүчил» гэж нэрлэсэн байж болно)
• Хөгшрөлтийн эсрэг тос (ретинол агуулсан бүтээгдэхүүн)
• Батгын эсрэг бүтээгдэхүүн (шошго дээр «бензоил пероксид» гэж нэрлэсэн байж болно)
• Биеийг борлуулагч бүтээгдэхүүн (DHA агуулдаг)
• Нөөшлөгч агуулаагүй бүх бүтээгдэхүүн (жишээ нь, органик гоо сайхны бүтээгдэхүүн)
Дунд зэргийн эмзэг бүтээгдэхүүн:
• Уруулын будаг (нарны туяанд хайлж болзошгүй)
• Багс (чийгийг шингээдэг тул нян үржиж болзошгүй)
• Хуурай энгэсэг ба бутарсан бүтэцтэй бусад бүтээгдэхүүн (хэт ягаан туяа өнгөний пигментийг устгаж улмаар бүтээгдэхүүний өнгө бүдгэрч болзошгүй)
Юу хийх хэрэгтэй вэ:
• Эдгээр бүтээгдэхүүнийг хамгийн доод тавиур дээр, нарны хэт ягаан туяа, уур ба дулаанаас хол хадгалаарай.
ИСЭЛДЭЛ
Исэлдэл – энэ бол бүтээгдэхүүн агаарт агуулагдах хүчилтөрөгчтэй нийлмэгц үүсдэг химийн урвал юм. Исэлдсэн бүтээгдэхүүн өнгөө алдаж, хатаж бөөгнөрдөг – өөрөөр хэлбэл хэрэглэх боломжгүй болдог.
Хүчилтөрөгчид онцгой эмзэг бүтээгдэхүүн:
• Органик тос
• Бэлдмэл
• Нарнаас хамгаалагч тос
• Байгалийн гаралтай тос
• Сормуусны будаг ба шингэн хүрээлэгч
• Нүүрний будгийн суурь
Дараах дүрмийг мөрдөөрэй:
• Бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа маш сайн хааж заншаарай. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнээ уураас хамгаалаарай.
• Нян үржихээс сэргийлэхийн тулд бүтээгдэхүүнийг түрхэхээс өмнө үргэлж гараа угааж байгаарай.
• Маш эмзэг бүтээгдэхүүнийг харанхуй газар хадгалаарай (жишээ нь, бараан өнгийн саванд эсвэл гэрэлтдэггүй гоо сайхны цүнхэнд).
СЭРҮҮН ГАЗАР
Зарим бүтээгдэхүүн хүрээлэн буй орчны хэмд маш эмзэг байдаг – хэм бага байх тусам исэлдэх гэх мэт устгагч урвал удаан явагддаг. Хэдийгээр нян үржих процессыг зогсоох боломжгүй ч хүйтэн орчинд тус процесс удааширдаг.
Хүйтэн орчинд хадгалбал зохистой бүтээгдэхүүн:
• Үнэртэн (1 жилээс дээш хугацаанд хадгалахыг хүсвэл)
• Хумсны будаг (хүйтэн орчинд хадгалсан ч түрхэхдээ тасалгааны хэмд түрхээрэй)
• Нөөшлөгч агуулаагүй, органик бүтээгдэхүүнүүд
• Чийгшүүлэгч бүтээгдэхүүн, зовхины тос, бэлдмэл, тоник (ялангуяа халуун өдрүүдэд)
Дараах дүрмийг мөрдөөрэй:
• Бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгална гэдэг нь тэр муудахгүй гэсэн үг биш юм. Ялангуяа нөөшлөгч агуулаагүй органик гоо сайхны бүтээгдэхүүн удаан хугацаанд хадгалах зориулалтгүй байдаг.
• Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд хүрээлэн буй орчны хэмийн үл ялиг хэлбэлзэлд тэсвэртэй байдаг ч, удаан хугацаанд дулаанд эсвэл хүйтэнд өртвөл мууддаг. Тиймээс тэднийг хөргөгчид хадгалж болохгүй.
• Тосыг хуруугаараа авах нь нян үржүүлж болзошгүй. Нянгийн үржлийг удаашруулахын тулд тосыг сэрүүн газар хадгалаарай.
• Хэрвээ чи гоо сайхны бүтээгдэхүүнээ хоол хүнсний хөргөгчдөө хадгалдаг бол аюулгүй байдал, мөн ариун цэврийн үүднээс тагийг нь маш сайн таглаарай.