7/24 цэвэр мэдрэмжтэй

Цэвэр ба сэргэг мэдрэмж бол хувийн ариун цэвэртээ зөв хандсаны, эрүүл хооллосны ба хорт зуршилгүйн үр дүн юм. Өдрийн туршид хаврын цэцэг адил сайхан үнэртэй байхын тулд юу хийх ёстой тухай дараах хэсгээс уншаарай.

1. АРЬС 
Маш сайн чийгшүүлсэн арьс хуурай арьснаас илүү удаан хугацаанд үнэрийг тогтоодог. Шүршүүрт орсны дараа арьсандаа чийгшүүлэгч лосьон түрхээд дараа нь дуртай үнэртнээ хэрэглээрэй.

2. АЧ ТУСГҮЙ ХООЛ
Чиний идэж буй хоол арьсанд чинь нөлөөлдөгтэй адил үнэрт чинь ч мөн нөлөөлдөг. Зарим бүтээгдэхүүн, ялангуяа зарим амтлагч өөрийн гэсэн хурц үнэртэй байдаг. Харин шинэхэн жимс ба ногоо, мөн их хэмжээний ус үргэлж сэргэг үнэртэх шилдэг арга юм. Согтууруулах ундаа хамгийн хүчирхэг үнэр ялгаруулдаг тул маргааш өглөө нь чи дээд зэргийн сэргэг харагдах шаардлагатай байгаа бол өмнө орой нь хундага дарс уухаас татгалзаарай. 

3. ҮС БА ХУЙХ 
Чиний толгой дээрх үсний ширхэг бүр тос ялгаруулагч тосны булчирхайтай байдаг. Үс хир тослог байна тэр зэргээр гадны үнэрийг, ялангуяа хоол болон тамхины үнэрийг түргэн шингээдэг. Үсээ таатай үнэртүүлэхийн тулд шампуниар угаасны дараа ангижруулагчийг үсний дунд хэсгээс үзүүр хүртэл түрхэх хэрэгтэй. Нойтон үс үнэрийг маш сайн шингээдэг тул шүршүүрт орсны дараа үнэртнээ хэрэглээрэй. 

4. ХУВИЙН АРИУН ЦЭВЭР
Биеийн эмзэг хэсгийг pH-тэнцвэржүүлсэн цэвэрлэгч бүтээгдэхүүнээр угаах хэрэгтэй. Тус бүтээгдэхүүн нь нян үржихээс сэргийлж эвгүй үнэр гарахаас хамгаалдаг. Feminelle хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн нь арьс судлаачид болон эмэгтэйчүүдийн эмч нарын сорилд хамрагдсан ба өдөр бүр хэрэглэхэд аюулгүй юм. 

5. ХУВЦАС
Хувцсаа байнга сайхан үнэртэй байлгахын тулд зөв угаах, чийг ба хурц үнэрийн эх үүсвэрээс хол зөв газар хадгалах, мөн угаалгын машинаа тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Хувцасны шүүгээнд үнэртүүлэгч хийвэл таагүй үнэр алга болно. Мөн дуртай үнэртнээсээ багахан хэмжээтэй хувцас руугаа шүршиж болно. Харин торго, арьс болон бусад зөөлөн бүтэцтэй материал руу үнэртэн цацаж болохгүйг анхаарна уу. 

6. ХӨНГӨН АМЬСГАЛ
Шүдний сойз болон шүд цэвэрлэгч утсыг байнга хэрэглэхгүй бол шүдний завсар хоолны үлдэгдэл хуримтлагдаж нян үржих таатай орчин бүрдэн улмаар амнаас эвгүй үнэр үнэртдэг. Мөн хэт хурц үнэр, амттай амтлагч ихтэй хоол идсэний дараа шүдээ угаах нь маш чухал юм. Шингэн дутагдаж хатсан амнаас бас эвгүй үнэр үнэртдэг тул усыг их хэмжээгээр уугаарай. 

7. ХӨЛ
Бидний арьсан дээрх нянгууд арьсны нүх сүвнээс ялгардаг хөлснөөс хоол тэжээлээ авч эвгүй үнэр ялгаруулдаг. Энэ бол ердийн л процесс боловч үр дүн нь тийм ч таатай биш юм. Энэ асуудалтай тэмцэхийн тулд агаар нэвтрүүлдэг даавуугаар хийсэн оймс өмсөж гутлаа үе үе сольж байгаарай. Харин Feet Up цувралд хөлийн хөлс дарагч, хөлийн арьсыг гуужуулагч, эвгүй үнэрээс ангижруулагч тос болоод бусад бүтээгдэхүүний өргөн сонголт байдаг. 

8. ЭЦСИЙН АЛХАМ
Үнэрт ус буюу eau de parfum нь эрчимжүүлсэн хэмжээнд эфирийн тос агуулдаг тул үнэртэй ус буюу eau de toilettes-тэй харьцуулбал илүү баялаг, тогтоц сайтай үнэртэй байдаг. Мэргэжилтнүүд үнэртнийг биеийн зүрхний цохилт мэдрэгддэг хэсгүүдэд түрхээд хаттал нь хүлээхийг зөвлөдөг. Тийм ээ, үнэртнээ хоёр гарынхаа бугуйд түрхээд хооронд нь үрэх шаардлагагүй, ингэснээр үнэр нь түргэн арилах болно. 





Зурвас: Зураг: Getty Images