Чийгшүүлэгчээс эхлээд хөөс хүртэл хүн бүрд тохирох борлуулагч бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ бид борлуулагч шүршигч хэрэглэхийг илүүд үздэг, яагаад гэвэл тэд хүрэхэд бэрх газруудад хялбархан хүрдэг ба арьсанд түрхэхэд хялбар байдаг. Харин нүүрний хувьд төрөлхийн мэт төрхтэй харагдахад наранд борлосон мэт харагдуулагч лосьон хамгийн тохиромжтой байдаг.
ГУУЖУУЛ
Жигд өнгийн арьстай харагдахын тулд үргэлж арьсаа гуужуулж байгаарай. Гуужуулагч нь үхэжсэн эд, хуурайшсан хэсгүүдээс ангижруулж, жигд, тогтоц сайтай түрхэлт бий болгодог.
БЭЛТГЭЛ
Борлуулагч бүтээгдэхүүн түрхэхээс өмнө илүүдэл үснээсээ ангижраарай. Борлуулагчийг түрхсэний дараа үсээ хусах гэж оролдвол бүтээгдэхүүн арилж арьс танд алаг эрээн харагдах болно.
ЧИЙГШҮҮЛ
Борлуулагч түрхэхээс өмнө арьсаа чийгшүүлбэл хэт улбар шар өнгийн арьстай харагдахаас сэргийлнэ. Хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгчийг бүх биед түрхээрэй. Ингэхдээ хөл, өвдөг, гар, шагай ба бугуй гэх мэт хэт хуурай хэсгүүдэд онцгой анхаарлыг хандуулаарай.
ТЭВЧЭЭР
Ихэнх биеийг борлуулагч бүтээгдэхүүнүүд 6-8 цагийн дотор арьсанд шингэдэг. Энэ хугацаанд усанд хүрэхээс зайлсхийгээрэй – энэ нь дасгал хийж, хөлөрч болохгүй гэсэн үг юм! Мэдээж борлуулагчийг түрхсэний дараа 5-10 минут хүлээж хатаагаад хувцсаа өмсөх хэрэгтэй бүү мартаарай.
МЭРГЭЖЛИЙН САЛОНД БАЙГАА МЭТ ТҮРХЭЭРЭЙ
Үргэлж (тийм ээ, үргэлж!) борлуулагчийг сэрүүн ба хуурай нөхцөлд түрхэж байгаарай. Ууртай ариун цэврийн өрөөнд түрхвэл арьс цоохор эрээн харагдах болно! Жигд өнгөтэй энд тэндээ бөөгнөрөлгүй бүрхүүл үүсгэхийн тулд түрхэх явцад гараа тогтмол угаагаарай. Харин нуруу гэх мэт хүрэхэд бэрх газруудад жигд түрхэхийн тулд борлуулагчийг тойрог хөдөлгөөнөөр ардаа шүршээд дуслуудыг нуруун дээрээ жигд буулгаарай.
ХҮН БҮР АЛДДАГ
Хэн ч судалтсан арьстай харагдахыг хүсдэггүй ч ийм зүйл тохиолдох үе бий. Бараан өнгийн судал харвал халуун шүршүүрт ороорой. Арилахгүй байвал дараагийн өдөр ахиад халуун шүршүүрт ороорой.