УРУУЛАА БУДАХААС ӨМНӨ...
...уруулын арьсыг үхэжсэн эд эсээс ангижруулж сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Шүдний сойз ашиглан уруулаа массажлан гадаргууг нь толийлгоорой. Тэжээлээр хангаж, чийгшүүлэгч уруулын бальзамыг түрхээд шингэтэл нь хүлээгээрэй.
ХЭРВЭЭ…
…чи уруулдаа анхаарал татахыг хүсэж байгаа бол булангуудад нь өө дарагч түрхээрэй. Өө дарагч нь уруул орчмын арьсыг жигд, хүссэн өнгө будгаараа зураг зурж болох цэвэрхэн цаас мэт болгож будалтыг улам тод, оновчтой харагдуулдаг.
СОНГООРОЙ…
…арьсны өнгөндөө тохирсон зөв өнгийн уруулын будаг сонгоорой. Хэрвээ чи хүйтэвтэр цайвар өнгийн арьстай бол ягаан, гүн улаан ба лисийн өнгөнүүд зохино. Харин илүү дулаан боровтор өнгийн арьсанд жүржийн өнгө зохино.
"Тод уруулын будаг- ямар ч дүр төрхийг тодруулах хамгийн түргэн арга"
ЭНГЭСЭГ АШИГЛАНА...
...будалтыг бэхжүүлээрэй. Ингэхийн тулд уруулдаа нимгэн давхарга үүсгэн энгэсэг түрхээрэй. Одоо чи үдэшлэгийн турш саяхан будсан мэт уруултай байна гэдэгтээ итгэлтэй байж болно.