«Металл» өнгөтэй уруулын будгийг хэрхэн сонгох вэ?

Баярын улирал эхэлж, таны гялалзах цаг ирлээ! Аз болоход, «металл» өнгөтэй уруулын будаг чиг хандлагад хэвээр байгаа. Бидний бэлдсэн зөвлөгөөнүүдийг дагаад хэрхэн металл өнгөтэй уруулын будгийг хамгийн зөв сонгож хэрэглэхийг мэдэж аваад тансаг үдэшлэг дээр анхаарлын төвд байгаарай!

1. УРУУЛЫН БУДАГ ТҮРХЭХЭД БЭЛДЭЭРЭЙ
Эхлээд чийгшүүлэгч бальзамыг нимгэн түрхэж жигд суурь үүсгээрэй. Уруулын будгийн суурь эсвэл өө дарагчийн тусламжтай уруулынхаа байгалийн өнгийг бууруулаарай. Ингэснээр уруулын будгийн өнгө илүү тод харагдах бөгөөд илүү тогтоц сайтай болно.

2. ХҮРЭЭЛЭЭРЭЙ
Уруул хүрээлэгч харандаа ашиглаарай. Металл өнгөтэй урууланд илүү тод хүрээ шаардлагатай. Бяцхан зөвлөгөө: уруулынхаа байгалийн өнгөтэй хамгийн ойролцоо өнгөтэй уруул хүрээлэгч сонгоорой.


3. УХААЛАГ СОНГОЛТ ХИЙГЭЭРЭЙ
Эрсдэлтэй алхам хиймээргүй байна уу? Өөртөө баталгаатай зохих «металл» өнгөнүүдийг сонгоорой. Мөнгөлөг өнгө нь хүйтэн өнгийн арьсанд илүү зохидог. Харин алтлаг ба хүрэл өнгө илүү дулаан өнгийн арьсанд тохиромжтой. Хэрэв таны арьс илүү бор туяатай бол хүссэн өнгийн уруулын будгаа сонгож болно шүү!

4. ХОЛИОРОЙ
Заавал хэт онцгой хэв маяг үүсгэх шаардлагагүй. Хэрэв та илүү даруухан, будаагүй мэт харагдах дуртай бол металл өнгийн уруулын будгаа «мат» эсвэл хагас «мат» бүтэцтэй уруулын будагтай хослуулж болно. Мөн «мат» уруулын будаг түрхээд, уруулынхаа голд металл өнгийн будаг түрхвэл уруул илүү том бөгөөд анхаарал татам харагдах болно. 1-д-2 үүрэгтэй уруулын будаг авахыг хүсвэл Giordani Gold «Шүтээн» цувралын шинэ металл гялбаатай «мат» уруулын будгийг сонгоорой.

5. УРУУЛАА ТОДОТГООРОЙ
Металл өнгийн уруулын будаг нь нүүр будалтыг тодруулахад төгс тохиромжтой. Нүүр будалтын бусад хэсгүүддээ бүдэг өнгөнүүдийг сонгоод бүх анхаарлыг урууландаа хандуулаарай!

Зурвас: Зураг: Сара Веннерхед