Хаврын сүрчигээ хэрхэн сонгох вэ?

Энэ хавар та юуны талаар мөрөөдөж байна вэ? Дотоод сэтгэлээ чагнаад, бидний чиглүүлэгчийн дагуу шинэ улирлын үнэртнээ сонгоорой.

ЭМЭГТЭЙЛЭГ МӨН ЧАНАР
Орчин үеийн эмэгтэйлэг мөн чанарт мянга мянган дүр төрх бий – харин та өөрт аль ойрхныг сонгодог. Ялдам байдал, яруу үзэсгэлэн, дотоод хүч ба хязгааргүй зөөлөн төрх – эмэгтэйлэг чанарыг дээдэлдэг бүсгүйд зориулсан үнэртэн.

Үнэртэн зохион бүтээгчид Альенор Массне ба Эмили Копперманн нарын бүтээсэн Infinita үнэртний хязгааргүй зөөлөн аялгуу: ааглаг цитрус өнгөөр эхэлж, “зүрхэндээ” мэлрэг цэцэг, фрезия ба нероли анхилуун цэцэгсийн цоморлогоор ундарч, анхилуун амбра, кашемирин мод ба ванилийн тансаг нөмрөгөөр хучна. Үнэртний “зүрхэнд” – алдарт грандифлорум мэлрэг цэцэг оршино. Энэхүү тансаг ба ялдам цэцэг нь нарийн мэдрэмжээр баялаг, эмэгтэйлэг ба мартахын аргагүй аураг бүрдүүлнэ. 

 

БАЙГАЛИЙН ОНГОД 
Таны үнэртний цуглуулгад цэцэгс хүртэл  дэлбээлэг. Байгаль эх өвлийн нойрноос сэрж, харин та Joyce цувралын шинэ үнэртнийг таалан соёрхоорой. Ийм үнэр нь хаврын эхний өдрүүдэд бүтээгдсэн мэт санагдана. Нууранд цацрах нарны туяа, зөөлөн сэвшээ салхинд хөвөх нуурын сараана цэцэг - энэ бол шинэхэн Joyce Turquoise, сэтгэл сэргээсэн чамин коктэйл, алс хол аялах мөрөөдөл юм. Та амьдралаа ямар цэцэгсээр чимэхийг хүсэж байна вэ?

БАЙГАЛЬД НЭГДЭХҮЙ
Дулаан ормогц та хотын дуу чимээнээс холдож, байгалийн үзэсгэлэнт байдлыг мэдрэхийг хүсдэг. Өглөөний цайны оронд пикник зугаалга хийх, цэцэрлэгт хүрээлэнд ном унших, сэвшээ салхи ба цэцэгсийн анхилуун үнэрийг мэдрэх зэрэг нь сэтгэлийг булаана.  Питаяа, хөндийн сараана, заарын аялгуутай Sunkiss Garden үнэртэн нь зуны халуун өдрүүд ирж буйг мэдрэхэд тусална.
ЗОРЬСОН ЗОРИЛТДОО ХҮРЭХ МЭДРЭМЖ
Романтик бодол болон хөнгөн даашинзууд түр хүлээг - бизнест амжилт олох хамгийн идэвхтэй цаг ирлээ! Та юу хүсэж байгаагаа сайн мэддэг бөгөөд мөрөөдөлдөө зоригтой тэмүүлж буй нэгэн. Dare To Shine үнэртэй ус нь таны зорилгодоо үнэнч, тэмүүллээр дүүрэн зан чанарыг тодотгож өгнө. Тиаре цэцгийн аялгуу дээр суурилсан дорнын цэцэгсийн зохиомжийг очир эрдэнийг санагдуулам савлагаанд багтаалаа. Гялтганах мөч ирлээ!

ШИНЭ УЛС ОРНУУД
Та ашигтай тийзийг хялбархан олж, хамгийн үзэсгэлэнтэй газруудаар аялах төлөвлөгөөгөө боловсруулж, мөнгөө тухайн улсын валютаар хөрвүүлэхээр яарна. Хэд хэдэн улсаар зорчиж, аялагчийн жагсаалтаа багасгах мөч ирлээ. Born To Fly For Her үнэртэн таныг шинэ адал явдалд хөтөлнө.

ЭРХ ЧӨЛӨӨТ УРАН СЭТГЭМЖ
Улирал өөрчлөгдөх мөч таны хувьд – таны дуртай орчин үеийн урлагийн төвд шинэ бүтээл тавигдах адил мэдрэмж төрүүлнэ. Дүрс, өнгө, хэлбэр - бүх зүйл нь бүтээлч сэтгэлгээг өдөөж, эрч хүч өгдөг. Хаврын бодит сэргэлт! Онцгой DeLaire Boudoir онцгой хэмнэлтэй Eclat Mon Parfum үнэрт ус зураачийн нарийн мөн чанарыг тодотгоно. Гелиотропоор чимэглэгдсэн хааны цагаан цахилдагийн аялгуу нь таны авьяас чадвар, ертөнцийг үзэх үзэлтэй адил өвөрмөц юм.

ШИЛДЭГ ҮДЭШЛЭГҮҮД
Хотын гол үйл явдлуудын нээлт болон чухал үдэшлэгүүдийн урилгын жагсаалтад та хамгийн тэргүүнд бичигддэг. Мөн та бүжгийн талбай дээр бусдаас хэрхэн онцгой байхаа ч бас сайн мэддэг бол Luminescence үнэртэн таныг төгс илэрхийлнэ:  "цахилгаан цэнэг" хэмнэл дээр суурилсан тэсрэх адил доргио коктэйл нь таныг үйл явдлын төв хэсэгт аваачина. Одоо та шөнөжингөө бүжиглэхэд бэлэн байна!

Зурвас: Зураг: Oriflame