Цэцгийн аялгуутай үнэртэн сонгоё

Үнэртний ертөнцөд шинэ чиг хандлага нэмэгдлээ. Энэ бол цорын ганц цэцгийн аялгуунд үндэслэн бүтээсэн моно зохиомжтой үнэртнүүд юм. Харин өөртөө тохирох аялгуугаа яаж тодорхойлох вэ?

ЛАВАНДА
Цэцгийн аялгууд зөвхөн эмэгтэй үнэртний орц биш юм. Маш олон эрэгтэй үнэртнүүд ч бас цэцгийн аялгуунд суурилдаг. Лаванда цэцгийн анагаах шинж чанар нь стресс арилгаж сэтгэл сэргээх увдистай. Хэрвээ чи үзэсгэлэнт байгалийг санагдуулам үнэртэн хайж байгаа бол Men`s Collection Cool Lavender үнэртэй усыг туршаад үзээрэй. 

 

 

САРНАЙ
Сарнай – энэ бол хамгийн нийтлэг аялгуу юм. Ямар аялгуутай хосолж байгаагаасаа үл хамаарч сарнай нь тансаг, хөнгөн үнэр ч бий болгодог, аль эсвэл халуухан, мансууруулам үнэр ч бий болгож чаддаг. Гэхдээ сарнайн дулаан мэдрэмж төрүүлэгч үнэр нь түүнийг ямар ч зохиомж дотор шууд танигдахаар болгодог. Сарнайн аялгуу зонхилсон үнэртэн романтик, амьдралын баяр баясгалангаар дүүрэн байдаг. Чамтай адил байна уу? Volare эсвэл Volare Forever үнэртнийг туршаад үзээрэй.

ГОЛТ БОРЫН ЦЭЦЭГ
Цэцэглэж буй цэцэрлэгээр зугаалж байна гээд төсөөлөөрэй. Эргэн тойрон эмэгтэйлэг, энгэсэг адил хөвсгөр зөөлөн үнэрээр дүүрэн байгааг мэдэрч байна уу? Энэ бол хавар ирснийг хамгийн яруу тодоор илэрхийлэх үзэсгэлэнт голт борын цэцэг юм. Бидний сонголт: Women`s Collection Innocent White Lilac цагаан голт борын цэцгийн эн гэсгэн-цэцгийн аялгуутай үнэртэн юм. 

МЭЛРЭГ
Мэлрэг цэцгийн хамгийн ялдам  үнэртэй аялгууд хүртэл дур булаам байдаг. Зөвхөн шөнийн цагаар цэцэглэдэг мөнхийн ногоон энэхүү ургамлыг “шөнийн хатан хаан” гэж нэрлэдэг. Хэрвээ чи мэлрэг цэцгийн хамба хилэн аялгууд нь маш тод үнэртдэг үнэртэн хүсэж байгаа бол Eclat Femme эсвэл Women`s Collection Velvet Sensual Jasmine үнэртнийг сонгоорой. 

 

ЖҮРЖИЙН ЦЭЦЭГ
Нэгэн зэрэг цэцгийн ба модны аялгуутай жүржийн цэцэг бол мөнхийн тансаг сонгодог аялгуу юм. Тус аялгууг Giordani Gold Essenza ба Giordani Gold Original үнэртнээс хайгаарай.

ПАЧУЛИ
Цэцгийн аялгууд үргэлж ялдам зөөлөн үнэртдэггүй. Жишээ нь, мансууруулам  бөгөөд “хөрсний” үнэртэй пачули хамгийн туршлагатай үнэр зохион бүтээгчдийг хүртэл гайхшруулдаг.  Өөртөө итгэлтэй бүсгүйчүүдэд төгс тохирох энэхүү ааглаг дулаан аялгуудыг чи Giordani White Gold эмэгтэй үнэрт ус ба Voyager Spirit эрэгтэй үнэртнээс олох болно.

Зурвас: