Нарны шилээ нүүрнийхээ хэлбэр тохируулж сонгоё

Дугуй эсвэл зууван, дөрвөлжин эсвэл зүрхэн - чиний нүүр ямар ч хэлбэртэй байсан, бид чамд хамгийн гоё зохих нарны шилээ олоход тусална.

1. ЗУУВАН ХЭЛБЭРТЭЙ ЦАРАЙ
Хэрвээ чиний царай зууван хэлбэртэй бол чи азтай байна! Ийм царайд дөрвөлжин, “нисэгч” буюу авиатор загвар, мөн хэзээд дэгжин Wayfarer загвар, муурын нүд адил жартгар гээд бүх загварууд зохидог. Хамгийн гол нь хэмжээг анхаараарай: хүрээ нь нүүрний өргөнтэй тэнцүү байж, илүү гарч болохгүй, мөн дээд шугам нь хөмсөгний шугамтай тэнцүү байх хэрэгтэй.

жишээ: Жулианна Мүүр, Кэйт Мидлтон

2. ДУГУЙ ХЭЛБЭРТЭЙ ЦАРАЙ
Хэрвээ чиний царай зууван хэлбэртэй бол чи азтай байна! Ийм царайд дөрвөлжин, “нисэгч” буюу авиатор загвар, мөн хэзээд дэгжин Wayfarer загвар, муурын нүд адил жартгар гээд бүх загварууд зохидог. Хамгийн гол нь хэмжээг анхаараарай: хүрээ нь нүүрний өргөнтэй тэнцүү байж, илүү гарч болохгүй, мөн дээд шугам нь хөмсөгний шугамтай тэнцүү байх хэрэгтэй.

жишээ: Жулианна Мүүр, Кэйт Мидлтон.

3. ДӨРВӨЛЖИН ХЭЛБЭРТЭЙ ЦАРАЙ
Ийм царайны шанаа, эрүү өргөн, үс ургах шугам шулуун байдаг. Дөрвөлжин царайтай бүсгүйчүүд дөрвөлжин эсвэл муурын нүд адил жартгар хэлбэртэй нарны шил сонгоорой, тэд хурц өнцгийг зөөлрүүлж харагдуулдаг.

жишээ: Рианна, Натали Портман.

4. ЗҮРХЭН ХЭЛБЭРТЭЙ ЦАРАЙ
Энэ бол тийм ч түгээмэл байдаг хэлбэр биш юм. Хэрвээ чи зүрхэн хэлбэртэй царайтай бол чамд нисэгч буюу авиатор, Wayfarer ба хамрын хөндөл хэсэг нь нарийн жижиг хүрээтэй нарны шил зохино. Зүрхэн хэлбэр бол буруу харсан гурвалжин гэсэн үг юм, тиймээс хэт өргөн дээд хэсгийг зөөлрүүлж харагдуулах хэрэгтэй. Нарны шилний өргөн нүүрний өргөнтэй тэнцүү байх ёстой.

жишээ: Риз Уизэрспүүн, Скарлет Йохансон.

Зурвас: Зураг: Oriflame