Орифлэймийн гоо сайхны мэргэжилтэн Галина Ильина:
“Мат будалт бол маш олон талт. Тэрээр өдөр тутмын ч тэр, үдшийн будалтад ч тохиромжтой байдаг. Мат нөлөөтэй бүтээгдэхүүнүүд илүү удаан тогтоцтой байдаг тул, энэ нь будалтыг ч илүү удаан барина гэсэн үг юм. Таны нүүр будалт өдрийн турш тогтоцтой байхын тулд, хэд хэдэн жижиг зүйлсийг анхаарах хэрэгтэй”
Алхам 1: арьсаа бэлдэх
Тослог гялгар нь багагүй бэрхшээл учруулдаг тул арьсны төрлөөс хамааруулан өдөр тутмын арьс арчилгаа маш чухал байдаг. Хэрэв таны арьсны себумын ялгарал ихсэж, таныг санааг ихээхэн чилээж байвал цэвэрлэгээг тоникаар хийж дуусгахаа мартуузай: энэ нь арьсны тослог ялгарлыг зохицуулж, нүх сүвийг агшааж, арсыг мат болгон сэргээхэд тусалдаг.
Тослогжих хандлагатай арьсны гол бэрхшээл нь хуурайшилт юм. Гиалуроны хүчилтэй бэлдмэл хэрэглэхийг зөвлөж байна, учир нь тэрээр тослог ялгарлыг тэнцвэржүүлэхэд тусалдаг.
Алхам 2: нүх сүвийг багасгаж харагдуулагч The One суурь тос
Мат нөлөөтэй суурь тос нь мат будалтын зайлшгүй нэг хэсэг юм. Чухам энэхүү бүтээгдэхүүн л будалтын тогтцыг уртасгаж, мат бүрхүүлийг бий болгож, илүү төрөлхийн мэт нөлөөтэй харагдуулахад тусална. Суурь тосыг хэрэглэж байгаа тохиолдолд, суурь энгэсгийг харьцангуй бага түрхэнэ: суурь энгэсэг нүх сүвт орохгүй ба нимгэн, нэг бүрхүүл нь арьсыг хүндрүүлэхгүй хөнгөн сууж өгнө. Надад THE ONE цувралын бүтээгдэхүүн таалагддаг: нүүрний бүх хэсэгт эсвэл тослог гялгар ялгарах хандлагатай хэсгүүдэд (дух, хамар, эрүү) түрхэж болно.
Мэргэжилтний зөвлөмж:
Гар дээрээ бага хэмжээний суурь тосыг шахаад, дараа нь түрхээрэй: биеийн дулаанд бүтээгдэхүүн нь бүлээсэж, бүтэц илүү уян хатан болж, жигд давхарга үүсгэнэ. Иллэг хийх хөдөлгөөнөөр нүүрний төв хэсгээс зах хүртэл тараана.
Алхам 3: The One Matte Velvet удаан тогтоцтой мат суурь энгэсэг SPF 20
Суурь энгэсгээ сонгохдоо мөн л мат нөлөөтэйг аваарай – THE ONE цувралд тохирсон бүтээгдэхүүн бий. Суурь энгэсгийн бүтэц нь хөнгөн ба тослогдуу тул, арьс амьсгалж чадахын сацуу, нарны туяанаас үүдэлтэй хөгшрөлтөөс найдвартай хамгаалах SPF 20 хүчин зүйлтэй. Мат харагдуулах нөлөөтэй энгэсгийг шанаа, дух, эрүү ба хамрын хэсэгт түрхээд, дараа нь төв хэсгээс зах хүртэл тараана.
Мэргэжилтний зөвлөмж
Мат нөлөөтэй суурь энгэсэг үрчлээг илүү тодотгож харагдуулдаг гэдэг цуу яриа бий. Түүнийг зөв түрхэхэд л бүх учир оршино. Үрчлээг тодруулахгүйн үүднээс, эдгээр хэсгүүдэд энгэсгийг нимгэн түрхэх хэрэгтэй.
Алхам 4: The One Matte Velvet мат нөлөөтэй шахмал энгэсэг
Мат будалтыг шахмал энгэсгүй төсөөлөшгүй хэдий ч, түүнийг ихээр түрхэж болохгүй: тослог хамгийн ихээр ялгардаг хэсгүүдэд л зөвхөн түрхээрэй. Дээд зэргийн нимгэн бүрхүүл үүсгэх үүднээс, том үстэй багс ашиглаарай. Хамба хилэн бүтэц ба Anti-shine иж бүрдэлтэй The One Matte Velvet мат нөлөөтэй энгэсгийг зөвлөж байна.
Мэргэжилтний зөвлөмж
Нүүр будалтыг мат ба хамба хилэн хэвээр хадгалахын тулд, хуурай энгэсгийг хэтрүүлэн түрхэх хэрэггүй. Түрхэхдээ дарах хөдөлгөөн хийлгүй, аль болох хөнгөн түрхэж, суурь шингэн энгэсгийн будалтад нөлөөлөхгүй байх нь чухал юм.
Алхам 5: The One хэлбэржүүлэгч цуглуулга
Мат будалтад баримтлах чухал дүрэм: арьсаа жигд өнгөтэй болгосны дараа, нүүрний төрхийг хэлбэржүүлэн, хацраа өнгөлөх хэрэгтэй, эс бөгөөс царай нэг хэвийн, хавтгай харагдах болно. The ONE цуглуулгын сүүдэрлэгч ба хацар өнгөлөгчийг хэрэглээрэй: өнгөний сонголтыг зөв хийснээр, дурын өнгөтэй арьсанд төгс тохирно.
Мэргэжилтний зөвлөмж:
Контуринг (нүүрийг хэлбэржүүлэх) хийх нь тийм ч хэцүү биш. Уруулаа бага зэрэг урагш цорвойлгож байгаад, шанааны доогуур сүүдэрлэгчийг түрхэнэ. Одоо харин инээмсэглэж байгаад, хацрын товгор хэсэгт хацар өнгөлөгчийг түрхээрэй. Ингээд л бэлэн боллоо! Бид шинэ царай зураагүй бөгөөд зөвхөн таны байгалийн гоо үзэсгэлэнг л тодотгож өглөө.
Алхам 6: The One зовхины суурь тос
Ихэнх хүмүүсийн зовхины арьс тослогжих хандлагатай байдаг. Зовхины будгийг урсгахгүйн үүднээс, суурь тосыг ашиглах шаардлагатай. The ONE зовхины суурь тос нь уусгалтыг хөнгөвчилж, өнгийг илүү эрчимтэй болгохын зэрэгцээ, найрлага дах аминдэмүүд нь арьсыг арчилдаг.
Мэргэжилтний зөвлөмж:
Суурь тос түрхсэний дараа, түүнийг бэхжүүлэх үүднээс хуурай энгэсгээр заавал тогтоогоорой. Энэ нь нүүрний шахмал энгэсэг эсвэл арьсны өнгөтэй ижил зовхины будаг байж болно: ингэснээр бараан өнгийн будгийг давхрааны нугалаа хэсэгт уусгахад хялбар байх болно.
Алхам 7: The One Lip Sensation уруулын мат шингэн будаг
Мат уруулын будгаар будахад давхарлах шаардлагагүй, нэг л бүрхүүл үүсгэж будахад хангалттай. Хэрэв та үүний хэмжээг хэтрүүлбэл эсвэл уруулаа хоёр удаа давхарлан будсан тохиолдолд, уруул тань хиймэл харагддаг бөгөөд бүр хагарч магадгүй юм. Орчин үеийн ухаалаг найрлагатай будгуудыг түрхэхэд маш хялбар болсон: жишээлбэл, ONE Lip Sensation мат уруулын будаг нь бат бөх, урт тогтоцтой бүрхүүл үүсгэдэг.
Мэргэжилтний зөвлөмж:
THE ONE Lip Sensation уруулын будгийн бүтэц тослогоос хамба хилэн болж хувирдаг. Уруулдаа түрхмэгц, бүрэн мат болтол нь уруулаа бүү жимийгээрэй: ингэснээр жигд ба бат бөх бүрхүүл үүсгэхэд тусална.