Зуны үнэртнээ сонгоё

Зун бол үнэртний тавиураа шинэчлэх гайхалтай боломж. Зуны төгс үнэртнээ олох санасан шиг амар биш байдаг. Энэ улиралд хөгжилтэй хөнгөн үнэртэн зохидог бөгөөд доорх хэсгээс өөртөө тохирсон үнэртнээ олно гэдэгт бид итгэлтэй байна.

ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ

Идеальный летний ароматЗуны өдрүүд амьдралаас таашаалыг мэдрэх, эрвээхий мэт хөнгөн нисэх, эрх чөлөөг мэдрэх хүслийг төрүүлдэг. “Бохо” хэв маягийн намирсан даашинзад халуун орны өвөрмөц, ванил, хув ба пачулийн аялгуутай сэргээгч, баяр хөөр бэлэглэгч үнэртэн зохино.

Бидний зөвлөмж:      
30886 Possess үнэрт ус

НАРАН ШАРЛАГЫН ГАЗАРТ

Нүд гялбам нар ба тэнгисийн сэргэг салхи хөнгөн, агаарыг санагдуулам үнэртнийг төлөөлнө. Цэцэгсийн-жимсний-сэрэг цоморлиг бүхий үнэртэй ус шаргал элс ба далай дээр амрахаар явж буй хүн бүхэнд тохиромжтой.

Бидний зөвлөмж:         
31296 SOLAR үнэртэй ус

ИХ ХОТОД

Амралтаа их хотод өнгөрүүлмээр байна уу? Тэгвэл чиний үнэртэй ус мартагдашгүй, хүчтэй сэтгэгдэл үлдээдэг байх хэрэгтэй. Жишээ нь зандан мод, хув ба заарын анхаарал татам коктэйл байж болно.

Бидний зөвлөмж:      
11367 Amber Elixir үнэрт ус

АДАЛ ЯВДЛЫГ ЭРЭЛХИЙЛЭГЧ

Чи гэнэтийн зүйлээс айдаггүй би шинэ бүхнийг хүлээж авахад бэлэн байдаг уу? Эдгээр дулаан нартай өдрүүд чамд байгальд амрах, байгалийн гоо үзэсгэлэн, мандаж ба жаргаж буй нарыг харж бишрэх хүслийг төрүүлж байна уу? Энэ өдрүүдэд чамд эрч хүчийг бэлэглэгч цитруст жимсний хэмнэл бүхий жимслэг бөгөөд ааглаг аялгуутай үнэртэн хэрэгтэй.

Бидний зөвлөмж:      
21566 Imagination үнэртэй ус

 

ОРЧИН ҮЕИЙН РОМАНТИК

Зуны үнэртэн чиний сэтгэл санааг илэрхийлэх ёстой: тод, сэргэг ба ямар ч эргэлзээгүй эмэгтэйлэг. Сарнай, мэлрэг, сараана ба цахирмаа цэцэгсийн аялгуутай үнэртэн сонгоорой.

Бидний зөвлөмж

 30025 Volare үнэрт ус

Зурвас: Зураг: Oriflame E-Marketing Team