Шинэ жилийн үнэртэн

Хайртай дотны хүмүүстээ бэлэг сонгож, баярын ширээнийхээ цэсийг бэлдэж, хамгийн гоё даашинз ба өндөр өсгийт хайж, гэртээ ч, ажил дээрээ ч он гарахаас өмнө олон ажил амжуулж байна уу? 12 сар яг л зүүд мэт хурдан өнгөрдөг. Харин бид чамд түр завсарлаад нэг зүйлийг бодохыг хүсэж байна. Чи яг юу хүсэж байна? Хэрвээ шинэ үнэртэн хүсэж байгаа бол манайд чамд санал болгох 4 сонголт байна.

Si Magnifique! үнэртэй ус
Алган дээр зөөлөн мэдрэмж төрүүлэх бөөрөнхий савлагаатай. Тагийг нь аваад шүршигч дээр хэдэн удаа дарж үнэрийг нь мэдэрмэгц чиний нүүрэнд инээмсэглэл тодорно. Хүйтэн агаар чихрийн амтат үнэр, шинэхэн дэлбээлсэн сарнай ба бүйлстэй бялууны амтат үнэрээр дүүрэх болно. 
Үнэртний мэргэжилтэн Анник Менардо Парист хотод өнгөрүүлсэн Зул сарын баярын түүхийг ярихыг хүссэн ба үр дүнд нь Si Magnifique! үнэртнээ бүтээжээ. Энэхүү үнэртэн нь амтат үнэртэй, франц маягийн савлагаатай ба хамгийн гол нь хормын дотор чамайг өөртөө дурлуулах болно. 

Аялгууд: бергамот, франц сарнай, бүйлсний мод. 
Төрөл: жимсний, дорнын, ванилийн.
Төрхөө «Клео» гоёл чимэглэлийн цуглуулгаар гүйцээгээрэй: хар өнгийн чулуун оруулгатай алтлаг металлаар хийсэн олон үетэй хүзүүний зүүлт ба бугуйвч, мөн гурван ширхэг бөгжний цуглуулга. 

So Fever Her эмэгтэй үнэрт ус
Энэхүү үнэртнийг дурлалын ханд гэж нэрлэж болно. Шидэт мэт найрлагыг нь Францын үнэртний мэргэжилтэн Венсан Шалле бүтээжээ. Түүний бүтээлүүд болох My Red, So Fever Her үнэртнүүд нь “Fifty Shades of Grey” киноны орчин үеийн төлөөлөл юм.

Тип: дорнын, модны, ванилийн. 
Төрөл:
дорнын, модны, ванилийн.
Дур булаам халуухан бүсгүйн төрхөө улам төгс харагдуулахын тулд эртний хэв маягтай гоёл чимэглэл хэрэглээрэй. Бидэнд «Маргад» цувралын хүзүүний зүүлт, ээмэг ба бөгж таалагдаж байна. Сонгодог маягийн сүлжээстэй, овор хэмжээтэй ногоон өнгийн чулуун оруулгатай загвар нь таны нарийн мэдрэмжийг илэрхийлнэ.

Northern Glow үнэртэй ус
Тэнгэрт юу байна вэ? Өнгө өнгийн гэрлүүд сэтгэл хөдөлгөж мартагдаад удаж байгаа аялах мөрөөдлийг сануулна. Шинэ жилийн үдэш хундага оргилуун дарсаа барьж тагт дээр гараад торгомсог даашинз дээрээ оч цацруулсан гэрлийн тусгалыг харж, дарсны шаржигнах чимээг сонсож эрх чөлөө мэдрэхдээ туйлын туяаг нэг өдөр харах мөрөөдлөө шивнээрэй. Он солигдох шөнө шивнэсэн мөрөөдөл заавал биелэх болно!  

Аялгууд: самар, “султан” сарнай, хамба хилэн заар.
Төрөл: цэцгийн, жимсний, модны.
Туйлын туяаны ид шидийг мэдрэхэд чамд “Туйлын туяа” нэртэй ээмэг, клач-цүнх, мөн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд тусална. 

Eclat Femme үнэртэй ус
Бүх зүйл төлөвлөсний дагуу өрнөж байна: ажил хүлээлгэж өгөх хугацаагаа тодорхойлсон, тийзүүдээ авсан, 2018 оны тэмдэглэлийн дэвтэртээ долоо долоо хоногоор нь төлөвлөгөөгөө бичсэн. Чи жилээс жилд ур чадварын хувьд улам чадварлаг, хүчирхэг болж байгаа бол чиний төрөлхийн гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг байдал улан нэмэгдсээр байна. 
“Eclat брэндийн өвийг хадгалж үлдсэн энэхүү зохиомж нь үнэртүүлэгч бодисыг илүү их хэмжээнд агуулдаг тул үндсэн аялгууд нь улам хүчтэй үнэртдэг болжээ. Дагалдах үнэр нь илүү удаан үргэлжилдэг харин үнэртэн өөрөө илүү тогтоцтой болсон” хэмээн үнэртний мэргэжилтэн Мари Саламань ярьж байна. 

Аялгууд: араб мэлрэг, бэрсүүт жүрж, зандан мод.
Төрөл:
цэцгийн, модны. 
“Чамин” цувралын цагийг сонгоод амьдралын мөч бүрийг мартагдашгүй өнгөрүүлээрэй!

Зурвас: Зураг: Oriflame