1. ЦЭВЭРЛЭГЭЭ БА ТЭЖЭЭЛ
Хэрвээ чи шингэн үстэй бол үсийг хөвсийлгөх зориулалттай шампунь ба ангижруулагч зайлшгүй хэрэгтэй. Энэхүү хоёр бүтээгдэхүүн нь хамтдаа үсийг цэвэрлэнэ, нөхөн сэргээнэ, хүндрүүлэлгүй тэжээлээр хангана. Үр дүн – тогтоц сайтай хэлбэр, өтгөн, бат бөх үс.
2. СЭНСЭЭР ҮЛЭЭЛГЭЖ ХАТААХ
Үсийг заавал сэнсээр үлээлгэж хатаах хэрэгтэй. Халаадаг хэрэгслээс хамгаалагч бүтээгдэхүүн хэрэглэхээ бүү мартаарай. Бас нэгэн анхаарал зүйл бол сам юм. Энэ тохиолдолд чамд бөөрөнхий сам хэрэгтэй. Эцэст нь зөв техник хэрэглээрэй. Үсээ орой дээр нь хэд хэдэн хэсэгт хуваагаад нэг нэгээр нь хатаагаарай. Хатаахдаа үзүүрийг нь эргүүлээрэй.
3. АНХААРАХ ЧУХАЛ ЗҮЙЛС
Бүгдийг зөв хийсэн ч хоёр дахь өдрөөс л үс чинь тиймхэн харагдаж байна уу? Эсвэл үс дэндүү зөөлөн тул хөвсийхгүй байна уу? Тэгвэл хуурай шампунь хэрэглээрэй. Тэрээр хормын дотор үсний угийн тослогийг саармагжуулж, гундсан үсийг сэргээж, биетэй, цэвэр харагдуулна. Хуурай шампунийг хэрхэн хэрэглэх вэ? Савлагааг сэгсрээд үснийхээ уг руу 20 см зайнаас шүршээрэй. Эхлээд угт шүршээд дараа нь үсэнд бүхэлд нь шүршээрэй.
4. ЗҮГЭЭР Л ИД ШИД...
Одоо чиний үс, хөвсгөр бас өтгөн харагдаж байна. Харин одоо чамд хамгийн чухал нууцыг хэлэх мөч ирлээ. Энэ бол ид шидтэй үр дүн мэдрүүлэх 3D-сам юм. Энэхүү сам нь үсний ширэлдээг гаргах, хөвсгөр үс засалт хийх, үсийг дотогш эргүүлэх эсвэл долгио үүсгэхэд тусална. Мөн “боб” буюу богино тайралттай үсэнд төгс тохирно. Мөн тэрээр үсийг сэнсээр үлээлгэж хатаахад гэмтэхээс хамгаалдаг давуу талтай.
5. АРЧИЛГАА БА ХАМГААЛАЛТ
Үснийхээ хэв маягийг удаан хадгалж хамгаалахын тулд фито тэжээлүүдийн иж бүрдэлтэй олон үүрэгт СС-тос хэрэглээрэй. Энэхүү тос нь 22 төрлийн ач тусыг үсэнд үзүүлнэ. Тийм ээ, чи буруу сонсоогүй, 22! Заримаас нь дурдвал: үс засалтыг хялбарчилна, үсийг хүндрүүлэхгүй, бүх төрлийн үсэнд тохиромжтой, үсийг толийлгоно, гялалзуулна, цахилгаанжиж хөвсийхийг багасгана. Хэрэглэхэд маш хялбар: бүтээгдэхүүнээс нэг ширхэг вандуйтай тэнцэхээр хэмжээтэйг алган дээрээ авч хоёр алган завсраа үрээд хуурай эсвэл сэнсээр үлээлгэж хатаасан үсэнд дунд хэсгээс үзүүр хүртэл нь түрхээрэй. Ингээд л боллоо! Үр дүн нь үнэхээр таашаал мэдрүүлнэ!