Онлайнаар хэрхэн нүүр будалтын бүтээгдэхүүн худалдаж авах вэ?

Онлайн-шоппинг өнөөдөр маш түгээмэл байх болсон. Харин чамд онлайнаар худалдан авалт хийх туршлага байхгүй бол яах вэ? Хариултыг манай хөтчөөс аваарай.

АРЬСНЫХАА ДЭД ӨНГИЙГ ТОДОРХОЙЛ
Нүүрний будгийн суурь (суурь шингэн энгэсэг, өө дарагч гэх мэт) бүтээгдэхүүн авахадаа арьсныхаа дэд өнгийг мэдэх хэрэгтэй. Учир нь суурь өнгө наранд борлож эсвэл батга гарч өөрчлөгдөж болдог ч дэд өнгө хэзээ ч өөрчлөгддөггүй. Дэд өнгө дулаан, хүйтэн, өнгөгүй байдаг ба арьсны өнгөөр тодорхойлдог.  

Арьсныхаа дэд өнгийг яаж тодорхойлох вэ? Хамгийн түгээмэл арга бол судасны өнгөө харах юм. Хэрвээ судас хөх эсвэл хөх ягаан байвал чиний арьсны дэд өнгө хүйтэн гэсэн үг. Тайлбарт нь эсвэл нэрэнд нь «ягаан», «улаан» эсвэл «хүрэл» гэсэн үг орсон бүтээгдэхүүн сонгоорой. Хэрвээ чиний судас ногоовтор өнгөтэй бол  «алтлаг», «тоорын» эсвэл «зөгийн балын» гэсэн үгнүүдийг хайгаарай, эдгээр үг нь дулаан дэд өнгийг илэрхийлдэг.  Өнгөгүй дэд өнгө гэдэг нь дулаан болон хүйтэн өнгөний холимог юм. Ийм дэд өнгөтэй арьстай хүмүүс нүүр будалтад дуртай өнгөө хэрэглэж болдог. 

Арьсны дэд өнгө нь чамд хамгийн зохимжтой өнгийг мөн тодорхойлдог. Хүйтэн өнгөнүд мөнгөлөг өнгийн чимэглэлтэй төгс зохицдог бол, дулаан дэд өнгийн арьстай хүмүүст алтлаг өнгө зохидог. 

АРЬСНЫХАА ТӨРЛИЙГ ОЛЖ МЭДЭЭРЭЙ
Онлайнаар худалдан авалт хийхдээ бас нэгэн анхаарах зүйл бол арьсны төрөл юм. Арьсны төрөл нь зөвхөн зохих бүтээгдэхүүний төрлийг  тодорхойлоод зогсохгүй шинж чанарыг нь ч мөн тодорхойлдог. Жишээ нь, ВВ тос нь батга гарах хандлагатай арьсанд тохиромжтой байдаг бол суурь шингэн энгэсэг дээд зэргийн өө дарагчтай бүрхүүл үүсгэдэг. Чийгшүүлэгч бүтээгдэхүүн хуурай арьсанд тохиромжтой байдаг бол тослог арьсанд тослог гялгарыг дарагч бүтээгдэхүүн хэрэгтэй. Арьсныхаа онцлогийг зөв тодорхойлж зөв үр дүнд хүрнэ гэдгийг бүү мартаарай. 

БЬЮТИ ҮГ ХЭЛЛЭГТ СУРАЛЦААРАЙ
Онлайн тайлбар нь чиний бодсонооос илүү ач тустай байж болно. Тэд бүтэц, шинж чанар болон үүсгэх бүрхүүлийн талаар маш их мэдээлэл өгнө. Тиймээс үг хэллэгт суралцахын тулд тодорхой цаг хугацаа зарцуулаарай. Бүтээгдэхүүнүүд ангилал дотроо эсвэл хоорондоо юугаараа ялгардагийг олж мэдээрэй. Жишээ нь, шингэн уруулын будаг болон өнгөлөгч юугаараа ялгардаг вэ? Эсвэл наранд борлосон мэт харагдуулагч бүтээгдэхүүн хацар өнгөлөгч хоёр юугаараа ялгаатай вэ?  Чи хэр их мэдлэгтэй байна тэр зэргээр амжилттай худалдан авалт хийнэ!

ХААНААС ХАЙХАА МЭДЭХ ХЭРЭГТЭЙ
Харамсалтай нь онлайнаар худалдан авалт хийхэд бүтээгдэхүүнийг туршиж үзэх боломжгүй байдаг. Гэвч сэтгэлээр унах хэрэггүй! Тоон технологийн эрин үед чиний өмнөөс туршиж өгөх хүмүүс байгаа! YouTube эсвэл Instagram-аар орж үзээрэй. Энд бусад хэрэглэгчдийн санал бодол, зөвлөгөө болон зааварчилгаа маш их байдаг. Мөн бүтээгдэхүүн чиний арьсны төрөлтэй ижил арьсан дээр ямар харагдаж байгааг харахаас гадна нүүр будалтын зарим нэг аргачлалд ч суралцах боломжтой. Сонирхож буй бүтээгдэхүүнээ хэштэгээр нь эсвэл нэрийг нь бичиж хайгаарай. 

ТАНИЛЦ: НҮҮР БУДАЛТЫН ЦАХИМ САЛОН ГАР УТАСНЫ ТУСЛАХ ХЭРЭГСЭЛ
Худалдаж авахаасаа өмнө гоо сайхны бүтээгдэхүүн арьсан дээр ямар харагдахыг олж мэдмээр байна уу? Бидэнд шинэ шийдэл байна! Нүүр будалтын цахим салон (Makeup Wizard) гар утасны туслах хэрэгслийг татаж аваад утасныхаа камераар зургаа авч аль нэг бүтээгдэхүүнийг туршаад үзээрэй. Мөн улирлын хамгийн шилдэг зургаан төрхийн аль нэгийг бүрдүүлж үзээрэй. Тэр байтугай чи өөрийн сонгосон төрхөө үүсгэж найз нөхөд, гэр бүлийнхнээсээ санал бодлыг нь асуух боломжтой. Хөгжилтэй бөгөөд хялбар байгаа биз!

ЗӨВЛӨХӨД ХАНДААРАЙ
Дээрх аргачлалуудын аль нь ч чамд тус болоогүй бол мэргэжилтнүүдэд хандаарай! Орифлэймийн мэргэжлийн түвшний гоо сайхны зөвлөхүүд бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдлэгтэй байдаг тул чиний арьсны төрөл болон хэрэгцээнд суурилсан зөвлөгөө өгнө. Хэрвээ чамд өөрийн гэсэн Зөвлөх байхгүй бол ЭНД дарж маягтыг бөглөөрэй. Холбоо барих мэдээллээ л оруулахад хангалттай, чамд хамгийн ойр байрлах гоо сайхны Зөвлөх хамгийн ойрын хугацаанд чамтай холбогдоно. 





Зурвас: Зураг: Getty Images