ХҮЗҮҮ
Өдөр бүр иллэг эсвэл нүүрний йог хийснээр чи хүзүү болон нүүрний булчингаа чангаруулж улмаар хүзүү орчмын арьсыг унжихаас сэргийлэх боломжтой. Интернэтээс энэ төрлийн дасгалыг хялбархан олж болно. Дасгалыг иж бүрэн арьс арчилгаатай (NovAge Ultimate Lift гэх мэт) хослуулснаар гайхалтай үр дүнд хүрэх боломжтой!
ЦЭЭЖ
Энэ хэсгийн мэдрэмтгий арьсыг хамгаалах шилдэг арга бол өндөр захтай хувцас өмсөх юм. Энэ арга чамд таалагдахгүй байгаа бол SPF агуулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ердийн тосыг зөвхөн нүүрэндээ биш, хүзүү болон цээжиндээ ч бас түрхээрэй.
Унтах зуур арьс нөхөн сэргээж тэжээллэг бодисын нөөцөө дүүргэдэг тул түүнд дэмжлэг үзүүлэхийн тулд шөнийн тос заавал түрхээрэй. Хэрвээ чи сэвх ихтэй эсвэл хөгшрөлтийн нөсөө толбо ихтэй бол цайруулагч бүтээгдэхүүн хэрэглээрэй.
ГАР
Өдрийн туршид гарын арьс хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд байнга өртдөг ба тэднээс хамгийн хор хөнөөлтэй нь арьс хөгшрөлтийн шинж тэмдгийг үүсгэгч нарны хэт ягаан туяа юм. SPF агуулсан гарын тос нь асуудлыг шийдэж, өнгөө алдах, үрчлээ үүсэхээс хамгаалахдад тусална. А, С ба Е аминдэм агуулсан бүтээгдэхүүн сонгоорой. Тэд арьсны уян хатан байдлыг сэргээнэ, тэжээнэ, мөн цайруулна.
ГУЯА
Нас ахихтай хамт арьс уян хатан байдлаа алдаж унждаг, ялангуяа гуяа, гэдэс ба гарын арьсанд энэ асуудал хамгийн түрүүнд илэрдэг. Энэ бол хөгшрөлттэй холбоотой ердийн өөрчлөлт юм. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь булчинг чанга байлгадаг бол жимс ногоо агуулсан тэнцвэрт хоол болон хангалттай хэмжээний ус нь хөгшрөх процессыг удаашруулна. Мөн кофеин агуулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй.