Үсний асуудал: Хуурай, хэврэг ба өнгөө алдсан
Шийдэл: Үс ч мөн арьстай адил агаарын хэм огцом буурахад гэмтдэг. Хуурайшсан үс арзайж, салаалж замбараагүй харагддаг. Харин хуурайшсан үсийг чийгшүүлэхэд үсний ширхэг бүрийг тэжээлээр хангаж чийгшүүлэгч үсний маск тусална, жишээ нь арганы тос агуулсан үсний маск. Маск нь үсийг шаардлагатай чийглэгээр хангаж хүйтэн өдрүүдэд чийглэгийг үсэнд хадгална. Харин үс чинь төвийн халаалтын улмаас хуурайшаад байвал чамд агаар чийгшүүлэгч тусална. Тус төхөөрөмж нь арьсанд ч мөн ач тустай юм.
Үсний асуудал: Долгионтсон, өнгөө алдсан
Шийдэл: Чийглэг цаг агаар бол үс нь буржийж долгиотдог эмэгтэйчүүдийн хар дарсан зүүд адил байдаг. Хэрвээ чи ийм төрлийн үстэй бол үсийг чинь хэт хуурайшуулах дараах зүйлсээс зайлсхийгээрэй: үсээ хэт ойрхон давтамжтай угаах, халуун усаар угаах ба халаадаг хэрэгсэл хэрэглэх. Эдгээрийн оронд үсээ чийгшүүлбэл илүү зохимжтой. Үсний хуурай тос түргэн шингэж өнгөө алдаж гундсан үсийг сэргээдэг.Бэлдмэл болон тусгай зөөлрүүлэгч бүтээгдэхүүнүүд нь үсийг гялалзуулж бага зэрэг шулуун болгодог. Чийглэг өндөртэй цаг агаарт хэв маяг үүсгэгч гел, хөөс болон шүршигч хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийгээрэй.
Үсний асуудал: Хуурай ба гандсан өнгөтэй
Шийдэл: Халаадаг хэрэгслээр үсийг шулуун болгох, мөн сэнсээр үлээлгэж хатаах нь үсний ширхэгийн гадаргыг гэмтээж улмаар үс гялалзсан төлөвөө алдаж хугарамтгай болдог, мөн үс илүү эмзэг болж нарны хэт ягаан туяанд өртөмтгий болдог. Тиймээс хэрвээ гадаа халуун байгаа бол халаадаг, үлээдэг бүх төрлийн хэрэгслээс хол байх хэрэгтэй. Үснийхээ тослогийн тэнцвэрт байдлыг нөхөн сэргээхийн тулд тэжээллэг маск болон чийгшүүлэгч тос хэрэглээрэй. Халуунаас хамгаалаагч шүршигч үсийг зөвхөн халаадаг хэрэгслээс бус нарны хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаална. Усан сангийн ус хлор агуулдаг тул усанд сэлсний дараа заавал үсээ угааж байгаарай, мөн наранд гарахдаа тогтмол малгай өмсөж заншаарай.
Үсний асуудал: Дуулгаваргүй
Шийдэл: Гадаа салхи гармагц үс чинь арзайж, хэв маяг нь үгүй болдог уу? Ийм байдалд орохгүй байх шилдэг арга бол үсээ толигор хэв маяг үүсгэж засах юм. Үсээ хуруугаараа бага зэрэг хөвсийлгөөд хойш нь болгож хэв маяг тогтоогч шүршигч болон үсний хавчаар ашиглан тогтоогоорой. Хэрвээ чи буржгар үстэй бол хэв маяг үүсгэхээс өмнө хэв маяг үүсгэгч кератинтай хөөс хэрэглээрэй.

Цаг агаар: Чийглэг ба бороотой

Цаг агаар: Халуун ба нартай

Цаг агаар: Салхитай