5 лайфхак: Бүх будалтыг уруул гялалзуулагчаар

Дуртай суурь энгэсгээ түрхээд, жинхэнэ урлагыг бүтээгээрэй! Oriflame-н гоо сайхны албан ёсны мэргэжилтэн Галина Ильина ганц бүтээгдэхүүний тусламжтай нүүрний будалтыг хэрхэн хийх талаар хуваалцана

Гэрэлтүүлэгч хэлбэрээр

Уруулын гялалзуулагчийг ашиглан та чийгтэй арьсны нөлөөтэй загварлаг будалтыг бий болгож чадна. Чухам энэ будалтыг томоохон загварын тайз болоод загварын сэтгүүлийн зураг авалт дээр ашигладаг. Бүтээгдэхүүнээс хурууны өндөг дээр дуслыг аваад, шанааны хамгийн дээд хэсэгт, хөмсөгний дээр болон доор тараан түрхэнэ. Та гялбааг хүсснээрээ эрчимжүүлж болох бөгөөд гэрлийн түвшинг тохируулах боломжтой: зөөлөн гялбаатайгаас тод гялтганах хүртэл. Би THE ONE брэндийн «Гялалзсан Хул» өнгийг ашиглаж байна: хөнгөн бүтэцтэй учир жигд, наалдамхай мэдрэмжгүйгээр түрхэгдэнэ.

Зовхины будгийн топ хэлбэрээр

Сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тодорхойлж буй чийгтэй нөлөөтэй будалтыг үдшийн будалтад төдийгүй, мөн өдөр тутамдаа ч будаж болно! Өдрийн будалтыг гүйцэтгэхдээ арьсны өнгөтэй ижил төстэй өнгөнүүдийг сонгоорой:  хул, зөөлөн-ягаан, тоорынҮдшийн будалтад жимсний өнгөнүүд болон интоорын өнгөнүүдийг туршиж үзээрэй.  Мэдэх нь чухал: дээрх будалт унжаагүй зовхитой, нээлттэй харцтай бүсгүйчүүдэд илүү зохино. Зовхины яг гол хэсэгт товших хөдөлгөөнөөр нимгэн түрхэнэ. 

 

 

 

Хөмсөгний гел хэлбэрээр

Хөмсөгний хэлбэржүүлэгч гел гар дор бэлэн байхгүй үед орлуулж хэрэглэнэ:  хул өнгийн хагас тунгалаг гялалзуулагч  танд тусална. Түрхэгч сойзны тусламжтай хөмсөгний үсийг зөв хэлбэрт оруулж, дараа нь сойзныхоо дээр гялалзуулагчаа түрхээд хөмсгөн дээрээ нэг явуулна. Гялалзуулагчийн талстууд үсийг бүрхэн, илүү өтгөн ба хэлбэртэй харагдуулах болно. Хэрэв та харандаа эсвэл хөмсөгний будаг ашиглаж байгаа тохиолдолд, эдгээр будгуудаар будсаны дараа, хэлбэрийг тогтоохын тулд гялалзуулагчийг хэрэглээрэй – энэ нь хөмсөгний будалтын сүүлийн алхам байх болно.  

 

Уруулын хэмжээг томсгогч хэлбэрээр

Оч цацруулсан гялбаа - нь уруулын хэмжээг том харагдуулах хамгийн шилдэг бүтээгдэхүүн. Уруулын яг гол хэсэгт гялалзуулагчаас түрхээд, бага зэрэг тараагаарай. Үр нөлөөг ихэсгэхийн тулд уруулын зах болон үзүүр хэсгийг мат бүтэцтэй будгаар нэг дэд өнгөөр илүү барааныг сонгоод будаарай. 

 

 

Хацрын өнгөлөгч хэлбэрээр

Дурын өнгөтэй гялалзуулагчийг хацар өнгөлөгч хэлбэрээр хэрэглэж болно. Хагас тунгалаг өнгө ба  зөөлөн бүтэц нь арьстай уусах адил төгс зохицож, таныг “хацар өнгөлөгч” хэрэглэсэн гэдгийг хэн ч анзаарахгүй.

Та өөрийн дуртай гялалзуулагчаас бага зэргийг гар дээрээ аван, биеийн хэмдээ дулаацуулаарай. Ингэснээр, бүтээгдэхүүн илүү сайн уусаж түрхэгддэг. Зөөлөн хөвсгөр үстэй багсаар гялалзуулагчийг хацрын товгор хэсэгт хөнгөн хөдөлгөөнөөр түрхээрэй. Төв хэсгээс цамархай руу чиглэн сайтар уусгаарай. 

  

 

Өөр өөр өнгөөр нүүр будалтаа туршиж үзэхээс бүү ай! Илүү хэрэгтэй хичээлүүдийг ОРифлэймийн гоо Сайхны сургууль  үзээрэй!