Үнэхээр хялбар “smoky eyes” буюу “утаат” будалт

Сэтгүүлийн нүүрэн дээрх нууцлаг харцтай загвар өмсөгчийн оронд хулс баавгайн нүдтэй болоод байна уу – хэрэв smoky eyes будалтыг та яагаад ч хийж чадахгүй байвал, бидний зааварчилгаатай өөр байх болно. Хялбар, энгийн, түргэн – Oncolour шинэ бүтээгдэхүүнүүдийг аваад, тод өнгөлөг байгаарай!

Алхам 1
Хавтгай үстэй багсаар зовхины будгийн мөнгөлөг өнгөнөөс аваад, зовхины гол хэсэгт товших хөдөлгөөнөөр түрхэнэ. Багсаараа хоёр тийш бүү хөдөлгөөрэй – зовхиндоо эвтэйхэн дарах маягаар, шаардлагатай бол будгаасаа нэмж түрхээрэй.


Алхам 2
Багсаа эргүүлээд зөөлөвчтэй түрхэгчээр нүдний буланд гялалзсан хул өнгөнөөс түрхэнэ: энэ нь таны харцыг том, сэргэг харагдуулна.

Алхам 3
Бараан өнгө нэмээрэй! Хариуцлагатай мөч: өмнө нь хэрэглэсэн хавтгай үстэй багсаар хар өнгөнөөс аван, багсаа бага зэрэг сэгсрээд илүүдэл будгийг унаган, нүдний гаднах буланд түрхээрэй. Амьсгалахаа мартуузай! Бараан өнгөөр V хэлбэр гарган будахыг хичээгээрэй. Өнгөө нэмэхдээ бага багаар, багсаа зовхиндоо илүү хөдөлгөөн хийлгүй дарах маягаар түрхэнэ – энэ л амжилттай будалтын гол түлхүүр юм. Гаргасан хүрээг арилгаж, хөнгөн утаат будалт гаргахын тулд цэвэрхэн багс ашиглан, зөөлөн тойрог хөдөлгөөнөөр будгийг тараагаарай.

Алхам 4
Доод сормуусны хэсгийг мөнгөлөг өнгийн зовхины будгаар тодотгож, илүү доош тараахаас бүү эмээгээрэй: ингэснээр таны нүд илүү том харагдана.

Алхам 5
Бид барианд ирэхэд дөхсөн байна! Харцыг илүү гүн харагдуулахын тулд хар харандаа ашиглаарай: сормуус хоорондын зайг дүүргэн, дээд болон доод зовхины ирмэгийг будаарай. Сормуусны будаг үлдлээ: хамгийн өтгөрүүлэгчтэйг сонгон хоёр-гурван түрхэлтээр тод будаарай. Ийм будалтад сормуус тод байх тусмаа илүү гоё харагдана!

Алхам 6
Хар өнгийг ашигласан тод будалт нь таны царайг алжаасан харагдуулж болзошгүй: үүнээс сэргийлэхийн тулд, нүдний доод хэсэгт өө дарагч түрхэн, харин хацрын товгор хэсэгт дулаан өнгийн хацар өнгөлөгч түрхээрэй. Уруулаа огт будаад хэрэггүй эсвэл саармаг өнгийн уруулын будгаар нимгэн бүрхүүл үүсгэн будаарай: ингэснээр таны нүд анхаарлын төвд байх болно.

Энгийн, түргэн – та сэлфи хийж мянган лайк авахад бэлэн боллоо! Бидний хичээлийг даган будалт хийгээд, #өнгөлөг бас #OnColour хэштэгтэй үр дүнгээ бусадтай хуваалцаарай!

 

 

Зурвас: Зураг: Oriflame