Шинэ Жилийн Сүлд мод адил
Баярын уур амьсгалыг мэдрээд зогсохгүй, мөн харж болно. Эргэн тойрон гэрэлт чимэглэлүүдээр дүүрэн, сүлд модны тоглоомуудаар чимсэн байхад нүүр будалт ба гялбаа хэт ихдэх боломжгүй. Энэ мөчийг тултал нь ашиглаж, гоо сайхны цүнхнээсээ гялалзаж болох бүхнийг гаргаарай. Металлик өнгийн зовхины будгийг туршихаасаа эмээж байна уу? Одоо л турших мөч!
Нүдний оч
Үндсэн сууриас эхлээрэй: суурь тос, суурь энгэсэг, өө дарагч. Яруу тод харц бий болгохын тулд тогтоц сайтай зовхины харандаан будгийг хэрэглэнэ. Ийм бүтээгдэхүүнийг хамгийн анх удаа хэрэглэж байгаа хүн ч хялбар хэрэглэнэ: түрхэх ба уусгахад хялбар, тарж бутрахгүй, гүн тод өнгөө өдрийн турш хадгална. Хязгаарлагдмал тоогоор гарсан өвлийн нийтлэг өнгөнүүд нь нүд ба арьсны өнгөнөөс үл хамааран хэн бүхэнд тохирно.
Тэнгэрт тулсан сормуус
Энгийн сормуусны будгаа гэрлийг ойлгогч талстуудтай, гүн хар өнгийн The ONE Wonder Lash XXL Black Star[KJ1] сормуусны будгаар солиорой. Таны өдөр тутмын будгийг орлох баярын гайхалтай шийдэл байх бөгөөд таны тод нүүрний будалттай маш сайхан зохицно. Үүнээс илүүг хүсэж байна уу? Харцыг илүү яруу болгохын тулд, нарийн нумыг нэмж зураарай.
[KJ1]https://www.oriflame.ru/products/product?code=34757
Хумсны үзүүр хүртэл
Гялалзсан маникюр таны баярын дүр төрхийг дээд зэргээр чимж өгнө. Удаан тогтоцтой, түргэн хатдаг The ONE хумсны будгийн цувралд шинэ жилийн гялалзсан өнгөнүүд гарсан ба таны баярын ямар ч гоёлд гайхалтай зохицох болно. Үдэшлэгт явахдаа Оддын Болор эсвэл Дарсны өнгийг, харин зоогийн газарт – шинэ жилийн гялбаатай Сонгодог Улааныг, найзуудтайгаа эсвэл зуслангийн байшиндаа цагийг өнгөрүүлэх гэж байвал ягаан ба саарал гэх мэт зөөлөн өнгөнөөс сонгоорой.