1. ЗӨВ СОНГОЛТ
Үсээ хөвсийлгөх хамгийн энгийн бөгөөд шалгагдсан арга бол зөв ангижруулагч ба шампунь хэрэглэх юм. Би чамд шингэн үсэнд зориулсан тусгай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл үсийг хөвсийлгөх, өтгөрүүлэх ба биетэй болгох бүтээгдэхүүнүүд юм.
2. ТОГТООГЧ БҮТЭЭГДЭХҮҮН
Шингэн үсийг сэнсээр үлээлгэж хэвд оруулсны дараа бүр ч шингэн харагдуулахгүйн тулд үсээ угаасны дараа шууд хэлбэрт оруулаарай. Яагаад гэвэл ийм үс өөрөө түргэн хатдаг, хөвсийдөг, тиймээс сэнсээр хэв маяг үүсгэхдээ хөөс эсвэл гел заавал хэрэглээрэй.
3. ДУУЛГАВАРТАЙ БОЛГОХ
Хуурайшиж салаалсан үс огтхон ч сайхан харагддаггүй. Үсчинд очиж хэлбэрийг нь сэргээгээд үсний тос эсвэл бэлдмэл хэрэглэж үсээ хамгаалаарай. Үсэндээ хэв маяг үүсгэхээс өмнө 2-3 дусал тос хэрэглэхэд л хангалттай.
Зөвлөмж: үсээ дунд хэсэг болон уг хэсэгт нь самаар хөвсийлгөж самнаад үзээрэй. 1980-аад оных шиг хөвсийлгөх биш, зүгээр л угийг нь бага зэрэг босгоод хөвсийлгөөрэй. Үсийг хөвсийлгөгч самыг хэрэглэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Үр дүнг нь тогтоохын тулд үсний хэв маяг тогтоогч шүршигч хэрэглээрэй.
4. НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГТЭЙ ЮУ?
Иж бүрэн арчилгаа гэдэг нь бүтээгдэхүүнтэй зэрэгцээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу аминдэм, эрдэс бодис, аминхүчил хэрэглэхийг хэлнэ. Хол явах хэрэггүй, энэ нийтлэлийн баатар бүтээгдэхүүн болох Үс ба хумсны нэмэлт тэжээлийг захиалаарай. Тэрээр үсийг бат бөх болгож уналтаас хамгаалахад хэрэгтэй бүхий л тэжээллэг бодисуудыг агуулдаг. Бид чамд 12 долоо хоног буюу 1 курсийг хэрэглэж үр дүнг нь харахыг санал болгож байна. Таалагдсан уу? Тэгвэл дунд нь 3 долоо хоногт завсарлаад дахиад нэг курс хэрэглээрэй.
5. ХУУРАЙ ШАМПУНЬ / СЭРГЭГ БАЙДЛАА ДЭМЖЭЭРЭЙ
Бид хуурай шампуньд үнэхээр дуртай. Энэ бол хүн төрөлхтний агуу бүтээл юм: чи хаана ч, юу ч хийж байсан үсээ хүссэн үедээ усгүй нөхцөлд сэргээх боломжтой. Гэхдээ дараах дүрмийг мөрдөөрэй: шампунийг үснийхээ уг руу шүршээд хуруугаараа иллэг хийвэл нөлөө нь нэмэгдэж үс илүү биетэй болно.