1. АРЬСАНД ТҮРХЭХ
Хэрвээ чи үнэртнээ хөнгөн үнэртүүлэхийг хүсвэл шүршихийн оронд арьсандаа түрхээрэй. Яг хаана түрхэх вэ? Зүрхний цохилт мэдрэгдэх хэсгүүдээс үнэртэн хамгийн хүчтэй үнэртдэг. Энэ бол тохойн дотор тал, чих, хүзүү эсвэл буглаг.
2. ҮС ЭСВЭЛ ХУВЦАС РУУГАА ШҮРШИХ
Биеийн хэм хэр өндөр байна үнэртэн тэр зэргээр түргэн тархдаг. Хэрвээ та халуун биетэй нэгэн бол үнэртнээ хувцас эсвэл үс рүүгээ шүршээрэй. Харин маш нимгэн эсвэл торгомсог даавуун хувцас өмссөн үед зөвхөн арьс руугаа шүрших хэрэгтэй, учир нь үнэртэн даавуун дээр толбо үлдээж болзошгүй.
3. БИЕИЙН ЛОСЬОН ДОТРОО ҮНЭРТЭН ДУСААХ
Үнэртнийхээ тогтцыг уртасгахын тулд бие үнэргүй биеийн лосьон дотроо үнэртнээсээ нэмж холиорой. Алган дээрээ лосьоноос хэдэн дуслыг аваад дээр нь үнэртнээсээ шүршээд шидэт холимгийг биедээ түрхээрэй. Ингээд чиний дуртай үнэртэй ус өдөржин чамтай хамт байх боллоо!
4. АНХИЛУУН ҮНЭРТ ВАНН-Д ОРООРОЙ
Ачаалалтай өдрийн орой өөрийгөө эрхлүүлээрэй. Ванныг бүлээн усаар дүүргээд үнэртнээсээ 2-3 дусал нэмээд эсвэл үнэртэй уснаасаа 3-4 удаа шүршээд тайвшралт мэдрээрэй. Энэ бол жинхэнэ SPA-арчилгаа!