Өөртөө таашаал бэлэглээрэй: арьсаа арчлах 4 арга

Арьс арчилгаагаа үр дүнд хүргэхийн тулд өөрийгөө хайрлаж эрхлүүлэхээ бүү мартаарай. Үүнийг хийх дөрвөн аргыг бид дараах хэсэгт тайбарлалаа.

1. ГУУЖУУЛАЛТ
Арьсаа долоо хоногт хамгийн багадаа нэг удаа гүн гуужуулаарай. Энэ бол түүнийг эрхлүүлэх гайхалтай арга юм. Арьсыг гуужуулснаар чи үхжиж эвэшрсэн хэсгүүдийг арилгах ба энэ нь арьсны бүтцийг сайжруулж, өнгийг нь жигд болгож үрэвсэхээс хамгаалах зэрэг давуу талуудтай юм. 

Бид зөвлөж байна: NovAge арьсыг шинэчлэгч гуужуулагч  

2. ИЛЛЭГ
Хэрвээ чи өмнө нь нүүрэндээ иллэг хийлгэж үзээгүй бол бид чамд яг одоо хийж эхлэхийг  зөвлөж байна! Иллэг нь цусны эргэлтийг сайжруулна, арьсыг хүчил төрөгчөөр дүүргэнэ, хорт бодисыг гадагшуулна. Мөн дээд зэргээр тайвшруулна. Гэхдээ арьс хуурай байхад иллэг хийж болохгүйг анхаараарай. Таагүй мэдрэмжээс зайлсхийхийн тулд тос хэрэглээрэй. Тосыг доороос дээш чиглэсэн хөнгөн хөдөлгөөнөөр нүүрний арьсанд түрхээрэй.  Ингэснээр арьс чангарах болно. 

Бид зөвлөж байна: SkinPro нүүр цэвэрлэгч төхөөрөмж

3. МАСК
Нүүрний маск нь магадгүй арьс арчилгааны хамгийн түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүн байх. Маск нь гоо сайхны арчилгааг гэрээсээ гаралгүй хийхийг хүссэн үед хамгийн тохиромжтой. Арьсныхаа хэрэгцээнээс хамаарч дуртай маскаа сонгоорой: тослог арьсанд – шавран маск, хуурай арьсанд – зуун насттай маск гэх мэт. Нэг удаагаар олон асуудлыг шийдэхийн тулд олон үүрэгт маскийг хэрэглээд үзээрэй. 

Бид зөвлөж байна: Love Nature цувралын маскууд 

4. ТОС
Чиний арьсанд зөвхөн шилдэг бүхэн хэрэгтэй бол ердийнхөөс илүү их зардал гарган авч болох цорын ганц тансаг бүтээдэхүүн бол нүүрний тосон дуслууд юм. Тэд арьсыг маш түргэн хугацаанд аминдэм болон антиоксидандаар дүүргэнэ, ямар ч төрлийн арьсыг чийгшүүлнэ, мөн гэрэлтүүлнэ. Тосыг иллэг хийхдээ эсвэл чийгшүүлэгч тос түрхэхээсээ өмнө хэрэглээрэй. 

Бид зөвлөж байна: NovAge Nutri6 нүүрний арьсыг нөхөн сэргээгч тосон дуслууд






Зурвас: Зураг: Getty Images