1. БУРУУ ӨНГӨ
Гэрэлтүүлэгч бүх өнгийн арьсанд зохидоггүй. Арьсандаа зохих зөв өнгө сонгож, нүүрэн дээр хэт ялгарч харагддаг өнгөнөөс зайлсхийгээрэй. Хэрвээ чи дундаас бараан өнгийн арьстай бол алтлаг-тоорын, мөн хүрэл өнгө сонгоорой. Чи цайвар арьстай юу? Тэгвэл анхаарлаа цайвар шаргал гэх мэт арай тунгалаг өнгөнд хандуулаарай.
2. БУРУУ ТҮРХЭЛТ
Чи тосон гэрэлтүүлэгч хэрэглэдэг үү? Тэгвэл чамд нүүр будалтын нэмэлт хэрэгсэл хэрэггүй. Гэрэлтүүлэгчээ алган завсраа хийж халаагаад царайныхаа гэрэлтүүлэхийг хүссэн хэсгүүддээ түрхээрэй. Чи шахмал энгэсэг дээр шингэн гэрэлтүүлэгч хэрэглэдэг үү? Энэ бол буруу түрхэлт юм. Ингэж түрхвэл арьс жигд бус бүтэцтэй харагдана. Бид чамд шахмал энгэсгэн гэрэлтүүлэгч эсвэл шингэн суурь энгэсэг сонгохыг зөвлөж байна. Бас нэгэн түгээмэл алдаа бол бүтээгдэхүүнийг түрхэхдээ тэвчээргүй хандах юм. Шингэн энгэсэг дээр шингэн гэрэлтүүлэгч түрхэж байгаа бол хоёр бүтээгдэхүүн хоёулаа бүрэн шингэтэл хүлээсний дараа тунгалаг өнгийн шахмал энгэсэг түрхэж нүүр будалтаа бэхжүүлээрэй.
3. БУРУУ ХЭСГҮҮДЭД ТҮРХЭХ
Гэрэлтүүлэгчийг нүүрнийхээ буруу хэсгүүдэд түрхвэл царай өргөн харагддаг. Мөн бүтээгдэхүүнийг хэзээ ч нүүрэнд бүхэлд нь түрхэж болохгүй, мөн байх ёстойгоос доор түрхвэл царай ядарсан харагдана. Гэрэлтүүлэгчийг түрхэх зөв хэсэг бол шанаа, хамар эсвэл дээд уруулын дээд талын булан юм.
4. ХЭТРҮҮЛЭН ТҮРХЭХ
Гэрэлтүүлэгч бүтээгдэхүүнийг царайд хэтрүүлэн түрхвэл нүүр хөнгөн гялбаатай харагдахын оронд амьгүй мэт харагддаг. Гэрэлтүүлэгч нь царайг өнгөө алдсан бус харин гэрлийг ойлгож сэргэг харагдуулах үүрэгтэй гэдгийг бүү мартаарай.
Хэр их хэмжээнд түрхэх вэ? Энэ асуултын хариулт цаг агаараас хамаарна. Зөөлөн гэгээтэй өдөр ердийн үеийнхээс илүү тод нүүр будалтыг зоригтойгоор хийгээрэй. Харин нарны тод туяатай өдөр гэрэлтүүлэгчийг аль болох бага хэрэглэхийг хичээгээрэй. Бидний зөвлөмж: бүтээгдэхүүнийг тухайн өдөр ямар гэрэлтүүлэгтэй орчинд байна тийм гэрэлд түрхээрэй (жишээ нь, хэрвээ чи өдрийг цэвэр агаарт өнгөрүүлэх гэж байгаа бол ариун цэврийн өрөөний гэрэлд нүүрээ будахын оронд цонхны хажууд байгалийн гэрэлд будаарай). Ингэсэн нөхцөлд чи нүүрнийхээ будгийг хэтрүүлсэн хэмээн санаа зовох хэрэггүй.