1. ҮСЭЭ УГААХААС ӨМНӨ САМНААРАЙ
Хэрвээ чи үсээ өглөө эсвэл орой угаагдаг бол үс чинь тийм ч сайхан харагддаггүй байх. Өглөө сэрэхэд замбараагүй болсон үс эсвэл өдрийн туршид орооцолдож ширэлдсэн үс – яагаад ч гоо сайхан харагдуулахгүй. Шүршүүрт орохоосоо өмнө үсээ самнаад үзээрэй. Энэ хялбар дадал үсийг алчуураар хатаасны дараа үс хугарах ба ширэлдэх асуудлаас сэргийлэхэд тусална.
2. УСААР УГААХ ШААРДЛАГАГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЭРЭЙ
Ангижруулагч нь үсийг намирсан болгож ширэлдэхээс сэргийлэх зориулалттай. Гэвч үсний үзүүр салаалсан нөхцөлд үүнээс хүчтэй нөлөөтэй бүтээгдэхүүн хэрэгтэй. Усаар угаах шаардлагагүй бэлдмэл эсвэл үсийг нөхөн сэргээгч бүтээгдэхүүн хэрэглээд үзээрэй.
Бид зөвлөж байна: HairX хуурай ба гэмтэлтэй үсний нөхөн сэргээгч бэлдмэл эсвэл HairX үсний СС-тосыг зөвлөж байна.
3. ХАЛААДАГ ХЭРЭГСЛЭЭС ТАТГАЛЗААРАЙ (ХЭСЭГ ХУГАЦААНД Ч БОЛОВ)
Сэнс, индүү, үс буржийлгагч төхөөрөмж зэрэг нь үсийг гэмтээдэг. Тиймээс хэрэглээгээ хязгаарлахыг хичээгээрэй. Хэрвээ үсэндээ долгио үүсгэмээр эсвэл угийг нь босгомоор байгаа бол халаадаг хэрэгслээс хамгаалагч бүтээгдэхүүн заавал хэрэглээрэй.
Яг одоо аваарай: HairX үсийг халаадаг хэрэгслээс хамгаалагч шүршигч
4. ҮСНИЙ ТОС ХЭРЭГЛЭЭРЭЙ
Үсийг нөхөн сэргээхэд, мөн гэмтэлтэй үсийг арчлахад төгс тохирох энэхүү бүтээгдэхүүн нь үсний ширхэгийн гүн рүү нэвтэрч дотроос нь тэжээдэг. Бид Eleo тоснуудыг зөвлөж байна. Тэд хөнгөн найрлагатай, арган ба сарнайн тоснууд, мөн даливсын үндэсний ханд, F аминдэм агуулдаг тул үсийг угаас нь үзүүр хүртэл хүнд мэдрэмж төрүүлэлгүй нөхөн сэргээдэг.
Чамд хэрэгтэй: Eleo үсийг нөхөн сэргээгч тос, Eleo үсийг хамгаалагч тос.
5. ДОЛОО ХОНОГТ НЭГ УДАА МАСК ХЭРЭГЛЭЭРЭЙ
Үсэнд ч бас арьстай адил чийгшүүлэлт ба тэжээл хэрэгтэй байдаг. Үсний маскийг гоо сайхны арчилгаандаа нэмж үр дүнг нь мэдрээрэй.
Бид зөвлөж байна: HairX гэмтэлтэй ба хуурай үсийг нөхөн сэргээгч маск-арчилгаа