ШҮҮМЖЛЭХЭЭ БОЛЬ
Заримдаа хамгийн муу дайсан тань та өөрөө байдаг. Бусад хүмүүс ч анзаараагүй байхад, гаргасан алдаанаасаа болж өөрийгөө хэт хатуу шүүмжлэх үе хүн бүрт байдаг. Дотоод харилцан яриагаа эерэг болгож өөрчлөх хэрэгтэй! Өөрийгөө уучилж сур. Алдаа хийлгүй хөгжинө гэж байхгүй шүү дээ.
ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНӨӨ ИХЭСГЭ
Дасгал хөдөлгөөн нь биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг хадгалах хамгийн эрчимтэй арга. Дасгал хөдөлгөөн хийж түүнээсээ эрч хүчийг аваарай! Төгс сайхан бие бяларын төлөө бус, зүгээр л гоё мэдрэмжийн төлөө спортоор хичээллэ. Урам зориг авах зүйлээ зөв тодорхойлбол, дасгал хийх нь шийтгэл бус, шагнал шиг санагддаг болно.
МЭДЭР
Олон янзын санаанаас болж толгой эргэсэн үед дэлгэцийн урдаас холдож, хязгааргүй мэдээллүүдээс завсарлага ав. Амар. Эргэн тойронд болж буй зүйлсийг анхааралтай хараарай. Гудамжаар явж байх үедээ модны навчсыг, тоглоомын талбайд тоглож буй хүүхдүүдийг анхаарч хараарай. Байгаа газартаа 100% орш. Хэсэг хугацааны дараа та гоё янзалсан инстаграмын зургаа бус ийм жижигхэн боловч амар амгалан мөчүүдийг л санах болно.
СОНГО
Оройн хоолонд шоколад идэх нь магадгүй өөрийгөө хайрлах хэлбэр байж болно. Гэхдээ энэ нь урт хугацааны хайр биш. Хэсэгхэн зуурын хүслээр хийсэн сонголт биднийг ихэвчлэн санхүүгийн бөгөөд сэтгэл санааны хувьд таагүй байдалд оруулдаг. Ахин нэг хундага дарс захиалахын оронд өөртөө үнэхээр хэрэгтэй зүйлд мөнгөө зарцуулаарай. Ирээдүйнхээ төлөө!
ТЭНЦВЭРЭЭ ХАДГАЛ
“Өдрийн төлөвлөгөө” нь уйтгартай сонсогдож болох ч төлөвлөх нь зорилгоо умарталгүй, спорт болон зөв хооллолтоо хэрэгжүүлсээр байхад тус болно. Мөрөөдлийн амьдралаа өөртөө бэлэглээрэй! Өөрийгөө хайрлана гэдэг чинь л энэ шүү дээ. Эрүүл өглөөний цай, шим тэжээлтэй нэмэлт бүтээгдэхүүнүүд, өдөр тутмын дасгал хөдөлгөөн бөгөөд хобби зэрэг шинэ эерэг зуршлуудтай болох хэрэгтэй. Бид дэмжиж байгаа шүү!