Алхам алхмаар: Омбре үр нөлөөтэй хумс будалт

Хэдэн улирлын турш чиг хандлага болоод буй омбре үр нөлөөтэй хумс будалтыг дагаад хийгээрэй.

1. СУУРЬ ӨНГӨӨР БУД
Суурь будгаа зөв сонговол омбре будалт илүү тод харагдах болно. Бид дүрст хичээлдээ цагаан өнгийг сонгосон.

2. НААЛТ НАА
Хумсныхаа эргэн тойрныг будаг болгохгүйн тулд наалт ашиглаарай.

3. ЗӨӨЛӨВЧ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Энгэсэг түрхэгч зөөлөвч дээр өөрийн сонгосон гурван өнгийн будгийг түрхэнэ. Ингэхдээ өнгүүдийг хооронд нь бага зэрэг уусган хольж түрхэнэ.

4. БҮТЭЭ!
Бэлдсэн зөөлөвчөө хумсан дээрээ зөөлөн товшиж хумсны будгаа түрхэнэ. Будгийн өнгүүд хоорондоо зөөлөн уусах нь чухал гэдгийг анхаараарай. Эхний давхаргыг хатсаны дараа хүссэн үр дүндээ хүрэхийн тулд хэд хэдэн удаа давтаж будаарай.

5. ХУМСАА ХАМГААЛААРАЙ
Хумсаа тойруулсан наалтыг хуулаад, өнгөгүй будгаар будаарай. Хумсны толийг толигор болгохын тулд хэдэн удаа давхарлаарай. Ингээд загварлаг будалт бэлэн боллоо!

1. НАНЕСИ БАЗОВЫЙ ЦВЕТ
Начни с основы, на которой градиент будет смотреться еще ярче: мы выбрали белый цвет.

2. ИСПОЛЬЗУЙ СКОТЧ
Обклей кожу вокруг ногтя тонким скотчем, чтобы защитить от попадания лака. 

Зурвас: Зураг: Джон Бадди/ Кросби