Асуудалтай арьс: Яах вэ?

Тосжилт, тууралт, нүхжилт, батга-Зөвхөн өсвөр насныхан гэлтгүй бидэнд хүртэл тохиолддог асуудлууд бий. Яаж тэмцэх талаар энэ хэсэгт ярилцая

Насанд хүрэхэд бид нүүрэндээ тааламжгүй тууралт урьдын адил хэвээр байх ёстой юм шиг санагддаг - хачин үс засалт, тохиромжгүй нүүр будалт, хувцаслалт зэрэг нь сургуулийнхаа цомог дээр гарч байхдаа инээх дуртай байдаг. Үнэндээ арьс ямар ч насандаа асуудалтай тулгардаг боловч батга гарах шалтгаан нь өөр байж болно.

Батга гарах шалтгаан?

Өсвөр насныханд батгашилт үүсэх нь дааврын өсөлтөөс үүдэн арьсны тослог ялгарал ихэсдэгтэй холбоотой байдаг байна. Зөв зохистой арчилгаа хийснээр нөхөн үржихүйн систем тэнцвэрт байдалд ороход арьс цэвэр болно. Төгс арьстай эрүүл эмэгтэйд ч гэсэн дааврын дурын өөрчлөлт нь тууралт үүсгэдэг: жишээлбэл, сарын тэмдэг, жирэмслэлт, цэвэршилт, жирэмслэлтээс хамгаалах эм зэрэг. Стресс, амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны сөрөг хүчин зүйлс ч нөлөөлж болно. Батганы илүү хүнд хэлбэрүүд нь мөн даавартай холбоотой байдаг боловч бид илүү ноцтой эмгэгийн талаар ярьж байна. Жишээлбэл, дааврын үйлдвэрлэлийг зохицуулдаг бамбай булчирхайн үйл ажиллагааны алдагдал. Эсвэл эр бэлгийн дааврын түвшин (андроген) нэмэгддэг: тослог ялгаруулалтын булчирхай нь тэдгээрт ихээхэн мэдрэмтгий байж, их хэмжээгээр себумыг ялгаруулснаар, арьсны нүх сүвийг бөглөж үрэвсэл үүсгэх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг.

Та юу хийж чадах вэ?

1. Бүх төрлийн батгыг арилгах тэмцэл эмчийн өрөөнөөс эхэлдэг. Арьсны эмчид хандан, хамгийн түрүүнд бамбай булчирхай, ходоод гэдэсний зам, цусыг үрэвслийн процесс, шаардлагатай амин дэм, эрдэс бодис дутагдалтай эсэхийг шалгаж үзээрэй.

2. Бүү шахаарай. Гадна талаас цэвэрлэх бол – зөвхөн мэргэжлийн гоо сайханч дээр! Мэргэжлийн гоо сайханч арьсыг зөв бэлдэх бөгөөд бохирдлыг зөөлөн арилгаж чадна. Гэрийн нөхцөлд нэг л үр дүнд хүргэх болно – хялгасан судсаа гэмтээж, үр дагавар нь үнэтэй лазер эмчилгээгээр л арилгах нөхцөлд хүргэж болзошгүй юм.

3. Тослог гялгар байхгүй байсан ч арьсаа ямагт чийгшүүлж байгаарай. Тослог арьсанд чийгшил дутагдсан ч байж болох бөгөөд хэрэв шаардлагатай чийгшлээр хангаж өгвөл, себум ялгарал багасна.

4. Хүчтэй цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдээс зайлсхийгээрэй: тэдгээр нь арьсны хамгаалагч давхаргыг гэмтээж, себум ялгаруулалтыг эрчимжүүлж болзошгүй.

Редакторын сонголт

Шинэ NovAge бүтээгдэхүүнийг хүлээж авна уу: шинжлэх ухааны үндэслэлтэй сорилоор батлагдсан үр нөлөөтэй тослог гялгарыг багасгадаг, нүх сүвийг агшаадаг мат болгогч гел. Нүүр угаагч хэрэглэсний дараа, иж бүрдлийн эрчимжүүлэгч бэлдмэлийн өмнө хэрэглээрэй. Шаардлагатай хэмээн үзвэл, өдрийн явцад арьс тослогжоод гялалзаад эхэлвэл, нүүр будалт дээрээ түрхэж болно. 

Micro-Sponge шингээгч технологи тослог гялгарыг хормын дотор арилгаж, тос ялгарлыг хянахын зэрэгцээ арьсыг урт хугацааны турш мат болгодог ургамлын гаралтай орц юм. 

Антарктицин агуулдаг себум ялгарлыг хянадаг технологи  — тослог ялгарлыг байгасгадаг, нүх сүвийг агшаадаг, арьсыг тайвшруулж тослогжилтыг арилгадаг гликопротеин.

Vita Hydration чийгшүүлэгч иж бүрдэл эсийн чийгшлийн түвшинг зохистой хэмжээнд хадгалдаг, чийгшүүлэх нөлөөтэй орц.

Салицилын хүчил — арьсыг зөөлөн гуужуулна, арьсны бүтцийг сайжруулна, нүх сүвийг цэвэрлэнэ ба себумын ялгарлыг багасгана.

Ниацинамид — арьсны төрөлхийн хамгаалагч давхаргыг бат бөх болгоно, арьсны бүтцийг сайжруулна, нүх сүвийг багасгана ба шинээр үрэвсэл үүсэхээс сэргийлнэ.

Асуудалтай арьсанд зориулагдсан NovAge-н бусад бүтээгдэхүүний талаар Орифлэймийн дараагийн каталогуудаас хараарай!

Зурвас: