Хөнгөн алхаатай болох 5 алхам

Өндөр өсгийт, зуны онгорхой гутал: зун ойртож агаарын хэм нэмэгдэж зуны гутал өмсөх цаг ирлээ! Ямар ч гутал өмссөн (өмсөөгүй байсан ч) гоёмсог хөлтэй харагдахын тулд тэднийг шинэ улиралд бэлдэх хэрэгтэй. Хөлийн арчилгааг дэс дарааллаар нь тайлбарлалаа.

1. ВАНН-Д ДҮРЭЭРЭЙ
Хөлийн ванн нь алжаалыг тайлахаас гадна хөлийн арьсаа зөөлөн ба толигор байлгах шилдэг арга юм. Ванн-д бүлээн ус хийгээд хөлөө дүрж 10 минут суугаарай. Салоны арчилгаа хийхийн тулд хөл арчилгаанд зориулсан иллэгийн үйлдэлтэй тусгай ванн аваарай. 

2. ЭВЭРШСЭН АРЬСАА ГУУЖУУЛААРАЙ
Эвэр болон хатуурсан хэсгүүдийг арилгахын тулд хөлийн хуурай эсвэл үрэгч чулуу хэрэглээрэй. Ингэхдээ өсгий болон эрхий хурууны доод хэсэг онцгой анхаарал хандуулаарай, энэ хэсгийн арьс хамгийн түрүүнд эвэршиж хатуурдаг. Арьс зөөлөн болмогц үхэжсэн хэсгүүдийг арилгахын тулд гуужуулагч хэрэглээрэй. 

3. ЧИЙГШҮҮЛЭГЧ ТОС ТҮРХЭЭРЭЙ
Хөлөө ванн-д дүрж эвэршиж хатуурсан хэсгүүдийг арилгасны дараа арьсаа чийгшүүлээрэй, ингэснээр арьс хагарахаас сэргийлэх боломжтой. Арьсандаа тохирсон чийгшүүлэгч тос сонгоорой. Хэрвээ чи хуурай эсвэл хэт их хатуурсан арьстай бол маш баялаг бүтэцтэй тос сонгож хөвөн даавуун оймс өмсөж унтаарай. Хэрвээ чамд хөл эвгүй үнэртэх асуудал байгаа бол хөлс дарагчтай тос сонгоорой. 

4. ПЕДИКЮР ХИЙГЭЭРЭЙ
Хумс шигдэж ургах асуудлаас сэргийлэхийн тулд хумсаа зөв аваарай: хэт богино авалгүй 1-2 мм үлдээгээрэй, мөн булангуудыг нь авч болохгүйг анхаараарай. Хумсны хуурайгаар хуурайдаж булан хэсгийн үзүүрийг дугуй болгоорой. Өнгөт будаг түрхэхээс өмнө заавал суурь будаг хэрэглээрэй. Ингэснээр будаг хумсыг гэмтээхгүй, өнгө удаан тогтоно, мөн арилгахад хялбар болно. 

5. ДЕЗОДОРАНТ ХЭРЭГЛЭХЭЭ БҮҮ МАРТААРАЙ
Хөлөөс эвгүй үнэр үнэртэх асуудал хүн бүрд тулгардаг (ялангуяа зуны улиралд). Гэхдээ манай бүтээгдэхүүнүүд танд энэ асуудлаас сэргийлэхэд тусална. Нөхөн сэргээгч эсвэл сэрүүцүүлэгч шүршигч эсвэл шинжлэх ухааны сорилоор батлагдсан үр дүнтэй дезодорант сонгоорой. 

Зурвас: Зураг: Getty Images